x

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдээлж байна

-Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдээлж байна-

БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын газар-Иммигрэйшний албаны мэдээгээр манай улсын 48,000 иргэн урт, богино хугацаагаар оршин сууж байна. Үүнээс хууль бусаар 17,000 иргэн амьдарч байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор Монгол, Солонгосын хооронд бүх шууд нислэгийг түр зогсоосон. Үүний улмаас БНСУ-д түр хугацаагаар байгаа Монгол Улсын иргэд эх орондоо буцах хүсэлтээ ЭСЯ-нд илэрхийлж байна.

ЭСЯ иргэдийн санал, хүсэлтийг Гадаад харилцааны яаманд хүргүүлж, мөн Солонгос дах манай иргэдийн нөхцөл байдлыг Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Онцгой Байдлын Комисст мэдээлж байна. Ялангуяа, иргэдээс тавьж буй нислэгийн асуудлыг ЭСЯ-наас Гадаад харилцааны яаманд тавьсан.

Манай иргэдэд нэн түрүүнд тулгарч буй виз сунгуулах асуудлаар ЭСЯ Иммигрэйшн-тэй урьдчилан ярьж тохирсны дагуу богино хугацаагаар ирсэн манай иргэдийн визийг сунгаж байгаа. Хол муж, хотод амьдарч буй иргэдэд ЭСЯ-наас боломжтой туслалцааг үзүүлж байна. Одоогоор виз нь сунгагдаагүй гэсэн өргөдөл, гомдол иргэдээс ЭСЯ-нд ирээгүй байна. Хэрэв ийм асуудал байвал иргэн өөрөө тодорхой баримттайгаар ЭСЯ-нд хандах нь зүйтэй. ЭСЯ тухайн иргэний хүсэлтийг Иммигрэйшн-д албан ёсоор тавьж ярина. Та дараах холбоосоор мэдээлэлтэй танилцана уу. http://www.mongolembassy.com/index.php…

БНСУ-ын Засгийн газар халдварын тархалтыг хяналтанд бүрэн байлгаж, бүх түвшинд хүн хүч, нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. БНСУ өдөрт 18,000 хүнд буюу 4.8 секунд тутам 1 өвчтөнд хурдавчилсан оношлогоо хийж буй нь дэлхийд өндөр түвшин бөгөөд нас баралт дэлхийд хамгийн бага буюу 0.6 хувьтай байна. Халдварын эрт үеийн шинжилгээ, оношлогооны боломжийг нэмэгдүүлэх зорилгоор автомашин дотроос шинжилгээ хийлгэх “Drive thru” аргыг нэвтрүүлж 10 минутад багтаан шинжилгээ өгч байна. Улс орнууд БНСУ-аас өөрийн иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагаа одоогоор хийгээгүй байна. ЭСЯ-наас БНСУ-ын дотоод нөхцөл байдал, арга хэмжээний талаар БНСУ-ын Засгийн газрын эх сурвалжийн мэдээлийг фэйсбүүк, цахим хуудсаар иргэдэд тогтмол хүргэж байна.

Монгол Улсын эрүүл мэнд, анагаах ухааны хүчин чадал сул, эдийн засгийн байдал амаргүй байгааг Иргэд та бүхэн бүрэн ойлгож, ухамсарлаж буй гэдэгт итгэж байна. Монголд тусгаарлах байр хамгийн хүнд асуудал болоод байгааг манай эрүүл мэндийн байгууллагууд хэвлэл мэдээллээр тогтмол мэдээлж байна. Харамсалтай нь Францад зочлоод ирсэн гадаадын иргэнээр дамжин манай улсад халдвар орж ирж, улс орон даяар хүнд нөхцөл байдал үүсээд байна. Энэ гадаадын иргэн нь 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг зөрчсөн нь тогтоогдсон.

Өнөөдөр Монгол Улс, БНСУ аль аль нь онцгой байдлын өндөржүүлсэн байдалд шилжиж, энэ хүрээнд холбогдох хууль, журам үйлчилж байна. ЭСЯ-ны олон нийттэй харилцах сүлжээгээр дамжуулан нэр хаяг нь тодорхойгүй хаягаас улс орон, төр, засгийн нэр хүнд рүү илт халдсан, иргэдийг турхирсан, өдөөн хатгасан үг хэллэг хэрэглэсэн комментууд бичигдэж байгааг ЭСЯ анхааралдаа авч байгаа.

Иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс төрсний бүртгэл, гадаад паспорт захиалга, буцах түр үнэмлэх захиалга, гадаад паспорт олголт, УБЕГ-ын лавлагааны үйлчилгээ, мөн гадаад паспорт захиалах, хүүхэд хилээр асран халамжилж БНСУ-д авчрах, нутаг буцаах, хүүхдийн виз мэдүүлэх, тодорхойлолт авах /Жолооны үнэмлэх, гэмт хэргийн тодорхойлолт/, жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө авах, төрөл садангийн лавлагаа авах, өндөр насны тэтгэвэр тогтоолгох итгэмжлэлийг ЭСЯ-наас цахимаар үзүүлж байна. Та дараах холбоосоор мэдээлэлтэй танилцана уу. http://www.mongolembassy.com/index.php…

Энэ үйлчилгээг иргэд ЭСЯ-нд ирэхгүйгээр түлхүү ашиглахыг зөвлөж байна. ЭСЯ-ны Консулын хэлтэс ачаалал ихтэй байгаа тул манай иргэд өөрт тулгарч буй асуудлаа тодорхой, баримттай ярьж, бичиж байвал богино хугацаанд оновчтой хариу өгөхөд чухал байна. Мөн амьдарч буй хот, утас, нэрээ үлдээвэл эргэж холбогдоход хэрэгтэй байна.

Манай иргэд улс оронд үүссэн гэнэтийн, онцгой, хүнд нөхцөл байдалд иргэний хувьд ухамсартай хандаж, гол нь Монгол, Солонгосын эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй эрүүл мэндийн зөвлөмжийг мөрдөж, гар угаах зэрэг хувийн ариун цэврийг сайн сахихыг анхааруулж байна. Иргэдэд хамгийн ойрхон эрүүл мэндийн төв, эмнэлгийн жагсаалтыг фэйсбүүкт мэдээлсэн. Гадаадын иргэн коронавирусийн халдвар авсан тохиолдолд эмчилгээний зардлыг нь БНСУ хариуцна.

Хууль бусаар байгаа манай иргэд сэжигтэй шинж тэмдэг илэрвэл даруй эмнэлгийн тусламж авах шаардлагатай ба эмнэлэг тухайн хүний визийн талаар мэдээлэхгүй, баривчлахгүй гэдгийг БНСУ-ын Иммигрэйшн албан ёсоор мэдээлсэн болно.
Энэ ялдамд ЭСЯ-ны ажлыг дэмжиж, хамтран ажиллаж буй манай иргэд, байгууллагуудад талархал илэрхийлж байна.

ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС: 010-8205-3464
Пусан дах Консулын газар: 010-4966-710

Консулын зарим үйлчилгээг шуудангаар үзүүлж байна

БНСУ-д коронавирусийн халдвараас иргэдийг урьдчилан сэргийлэх зорилгоор ЭСЯ-ны Консулын хэлтсээс дараах төрлийн итгэмжлэл, иргэний бүртгэлийн үйлчилгээг түр хугацаанд дотоодын шуудангаар үзүүлнэ. Үүнд:

Итгэмжлэл:

  • Гадаад паспорт захиалах;
  • Хүүхэд хилээр асран халамжилж БНСУ-д авчрах, нутаг буцаах;
  • Хүүхдийн виз мэдүүлэх;
  • Тодорхойлолт авах /Жолооны үнэмлэх, гэмт хэргийн тодорхойлолт/
  • Жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө авах;
  • Төрөл садангийн лавлагаа авах;
  • Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос авна уу. http://www.mongolembassy.com/index.php

Иргэний бүртгэл:

  • Төрсний бүртгэл;
  • Гадаад паспорт захиалга;
  • УБЕГ-ын лавлагаа;
  • Буцах түр үнэмлэх захиалга;
  • Гадаад паспорт олголт.

Анхаарах зүйлс:

  • ЭСЯ-ны цахим хуудас “www.mongolembassy.com”-ны “консулын үйлчилгээ” цэсээс дэлгэрэнгүй заавар, мэдээлэлтэй сайтар танилцаж, бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлж, маягтаа үнэн зөв бөглөж, төлбөрийн хуудсыг хамт ирүүлэх;
  • Итгэмжлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаар, иргэний бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг 02-790-625 дугаар утсаар холбогдож авах;
  • Байр орон сууц, хадгаламж, банкны данс захиран зарцуулах, шүүхэд төлөөлөх зэрэг хөрөнгө, санхүүтэй холбоотой итгэмжлэлийг шуудангаар батлахгүй;
  • БНСУ-ын Гёнги муж/경기/, Ганвөн муж/강원/, Умард, Өмнөд Чүнчөн муж,/충청/ Умард Чөнра муж/전라북/, Чэжү /제주/ тусгай бүсийн оршин суугчид Элчин сайдын яамны Консулын хэлтэст, Өмнөд Чөнра/전라남/, Өмнөд, Умард Гёнсан /경상/ мужийн оршин суугчид Бусан дах Консулын газарт хандана уу. Утас: (051)465-9996, 010-4966-7103 утсаар холбогдоно уу.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ираны мөргөлдөөн хөрөнгийн зах зээлийг ганхуулж буй энэ үед санхүүгийн зөвлөхүүд юу гэж зөвлөж байна вэ? 8 цаг 42 мин Лондонд түргэн тусламжийн тэрэгнүүдийг шатаасан хэргийг антисемит үзэлтэй холбоотой үзэн ядах гэмт хэрэг хэмээн шалгаж байна 8 цаг 51 мин AI токенууд шинэ урамшуулал уу, эсвэл зүгээр л бизнесийн зардал уу? 8 цаг 55 мин Илон Маск SpaceX болон Tesla компаниудад зориулан чип үйлдвэрлэх төлөвлөгөөгөө танилцууллаа 8 цаг 59 мин Ираны дайн: Эрэг, арлууд руу нь халдвал Персийн буланг минажуулна гэж Тегеран сүрдүүлэв 9 цаг 2 мин Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн (ABC) ажилтнууд сүүлийн 20 жилд анх удаа ажил хаялт зарлалаа 9 цаг 13 мин Нью-Йоркийн ЛаГуардиа нисэх буудалд зорчигч тээврийн онгоц галын машинтай мөргөлдөж, хоёр нисгэгч амиа алдлаа 9 цаг 15 мин Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 7 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах санал хүргүүллээ 9 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 9 цаг 20 мин Ормузын хоолой дахь Трампын стратегийн өөрчлөлт шүүмжлэл дагуулж байна 9 цаг 21 мин Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана 9 цаг 35 мин Монгол, Британийн харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх асуудлыг хөндөв 9 цаг 40 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүрэгт ажиллав 10 цаг 8 мин Хятад улс шатахууны үнээ нэмэхээр боллоо 10 цаг 48 мин Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт хийж эхэллээ 10 цаг 50 мин Нийслэлд баригдаж буй барилгуудын орчны аюулгүй байдлыг шалгаж байна 10 цаг 51 мин Прокурор: 304 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 10 цаг 53 мин ЕБС-ийн сурагчдын дундах үе тэнгийн дээрэлхэлтийн судалгааны үр дүнг танилцууллаа 11 цаг 40 мин ОУШХБ-ын Суурин төлөөлөгч Гадаад харилцааны сайдад итгэмжлэх захидлаа гардуулав 11 цаг 44 мин УИХ-ын дарга Н.Учрал Бээжингийн робот үйлдвэрлэлийн паркад зочиллоо 12 цаг 25 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал...
Top