x

Д.Сарангэрэл: Орчуулагч, жолооч, KFC-гийн ажилтан зэрэг хүмүүсийг тусгаарласан

Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. 

Тухайн иргэний талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “Өнөөдрийн хүртэл коронавирусийн халдвар Монголд бүртгэгдээгүй байлаа. Харамсалтай нь гаднаас зөөвөрлөгдөн бүртгэгдлээ. 

Тухайн иргэн гуравдугаар сарын 7-ны өдөр бие зарайгаад байна гэсэн өгүүлэмжтэй кэмпийнхээ эмчид хандсан. Халууныг нь үзэхэд 37.4-тэй байсан. Гадаадын иргэн халуурсан шинж тэмдэгтэй байсан учраас түүний уулзсан, галт тэргэнд хамт зорчсон, зочид буудлын ажилчид зэрэг хүмүүсийн бүртгэлийн гуравдугаар сарын 7-ноос эхлэн хийж, хаягжуулалт хийсэн. 

Улаанбаатар 40, Дорноговь аймагт 80 хүнтэй уулзсан. Эдгээр хүмүүст өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгсөн. 

Галт тэргээр зорчсон 28 хүн, онгоцонд тухайн иргэний суудлаас урагш, хойш, хажуу талын тус бүр гурван эгнээний зорчигдын нэрс бүгд байгаа. Өнгөрсөн шөнө 01:30 цагт шинжилгээний хариу гарсан даруйд иргэдийн нэрсийн дарааллын дагуу ХӨСҮТ-д авчирч, шинжилгээ авч байгаа. 

Франц иргэн Дорноговь аймагт кэмпдээ тусгаарлагдсан. ХӨСҮТ-ийн хоёр баг шаардлагатай эм, тариа, тоног төхөөрөмжтэйгээр Дорноговь аймгийг зорьсон. 

Францын Элчин сайдын яамнаас манайд бичиг ирүүлсэн. Уг бичигт “Онош батлагдаагүй байхад тухайн улсын болон компанийн нэр хүндэл халдаж, олон нийтийн зүгээс ялгаварлах хандлага гарахаас болгоомжилж байна” гэсэн байсан.  

Өвчтөнийг зөөвөрлөх эсэхийг тус аймагт ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс шийднэ. Миний авсан мэдээллээр тухайн иргэний байгаа кэмп тохижилт сайтай, хүчин төрөгчийн хангамж өгөх бололцоотой гэсэн. Дорноговь аймаг нь дижитал рентргэн аппараттай учраас уушгинд нь ямар өөрчлөлт гарсныг газар дээр нь үзэх боломжтой.

Иргэддээ хандаж гуравдугаар сарын 30-н хүртэл тогтоосон каринтинийг сахин биелүүлэхийг хүсч байна. Аль болох тархалтыг хумих арга хэмжээ авч байна. Тиймээс иргэд ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүсээ халамжилж, аль болох гадуур явахгүй, маск зүүж, гараа ариутгахыг зөвлөж байна. 

Франц иргэний орчуулагч, жолооч болон түүний гар барьж мэндчилсэн хүмүүс, kfc-гийн хоол хүргэж өгсөн ажилтан зэрэг хүмүүсийг нэгдүгээр хавьталд тооцон тусгаарласан. Голомтод ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдийг 14 хоногийн хугацаатай тусгаарлана" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Уншигч (202.9.40.68)
    Үнэхээр муухай алдаа гаргалаа даа. Энэ хүн карантинд хяналтад байсан бол яая гэх вэ гэтэл гадуур байлгаад баахан халдвар тараасны дараа нь илрүүллээ шүү дээ. Харамсалтай байна.
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
  • Уншигч (202.9.40.68)
    Үнэхээр муухай алдаа гаргалаа даа. Энэ хүн карантинд хяналтад байсан бол яая гэх вэ гэтэл гадуур байлгаад баахан халдвар тараасны дараа нь илрүүллээ шүү дээ. Харамсалтай байна.
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
  • Уншигч (202.9.40.68)
    Үнэхээр муухай алдаа гаргалаа даа. Энэ хүн карантинд хяналтад байсан бол яая гэх вэ гэтэл гадуур байлгаад баахан халдвар тараасны дараа нь илрүүллээ шүү дээ. Харамсалтай байна.
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 11 цаг 35 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 12 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 12 цаг 20 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 12 цаг 42 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 12 цаг 52 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 13 цаг 59 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 15 цаг 14 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top