x

Болох ёстой юм болж, бид ч хүртэх ёстойгоо л хүртэв

"Хүссэн юм хүзүүгээр татав" гэдэг шиг болох ёстой юм болдгоороо боллоо. Шинэ корнавирусын халдвар өмнөд хөршид бүртгэгдсэн цагаас хойш сар гаруй хугацаанд манайхыг тойрсон нь зол болсон ч аврал болсонгүй. Анхны тохиолдолд Монголд хэдийн бүртгэгдчихлээ. Дахиад олон тохиолдол илэрч болохыг бидний хайнга, дүйнгэ байдал бүрнээ харуулав. Шинэ коронавирусын тээгч болсон, Франц улсын иргэн Монголд ирээд Улаанбаатарт 40 гаруй, хөдөө орон нутагт 80 гаруй хүнтэй уулзсан байна.

/Энэ сарын 02-ны өдөр Аерофлотын онгоцоор Москва-Улаанбаатар нислэгээр ирсэн Францын иргэн нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид ажилладаг гэх мэдээлэл байна/

Харин манай эрүүл мэндийн байгууллагынхан түүнийг нь хараад л сууж байж. "Өөрийгөө тусгаарлаарай гэсэн чинь үгэнд ороогүй байна" гээд сууж байх нь манай л ёс юм байх даа. Нөгөө "босуул" нь тавхан хоногийн дотор 100 хол илүү хүнтэй хавьталд /бэлгийн биш шүү/ орчихсон байх жишээтэй. Тэсрэх бөмбөг цаашаа, бактерлогийн зэвсэг юм уу хаашаа. Өнөөх өдөр болгон хуралдаад, урьдчилан сэргийлсэн тухай мэдээлээд байсан зүйл нь хий хоосон зүйл байсныг нэг л өдөр харууллаа. Одоо анхны хавьтагч нараас дам хавьталд орсон иргэдийг олж илрүүлэх ажиллагаа явуулж байна гэв. Бэлдсэн эмнэлгийг ор нь хүрэлцэхгүй тийшээгээ болж байна. 

Энд ганц эрүүл мэндийн болон хяналтын байгууллагуудыг буруутгах аргагүй. Иргэдийн өөрсдийн ухамсар гэж бас нэг юм байна. Сая сар шинээр хөл хорио тогтоосон цагаар гэхэд Улаанбаатарчууд хэдүүлээ хөдөө гадаа руу холхив. Хорио тавигдаж зам нээгдэхэд 14000 машин Улаанбаатар луу орж ирнэ гэсэн нь 100 гаруй мянга болсон. Тэгэхээр дан ганц хяналтын байгууллагуудын өгч байгаа мэдээлэлд итгэх аргагүй болж байна.

Саяхан Лас Вегаст болсон олон улсын хуралд оролцоод ирсэн 16 монгол бас л олон улсын хуралд оролцсоноо мэдээлээгүй, хамт хуралд оролцсон Канадын иргэнээс коронавирус илэрсний дараа очсон нь улс нь Гадаад харилцааны яамаар дамжуулж ноот бичгээр анхааруулж байх жишээтэй. Тэгэхээр бидний "тархинд" бас их учир байна аа даа. Агаарын хилээ хаахыг иргэдийн зүгээс хичнээн удаа сануулж, шаардсан билээ дээ. Одоо халдвар нэгэнт хөл тавиад ороод ирсэн хойно ямар ч мундаг ген, монгол хүний дархлаа хамаагүй боллоо. 

Харин ч өнөөдрийг хүртэл халдварын тохиолдол бүртгэгдээгүй байсан шалтгаан нь Монгол хүний генд, мундаг дархлаа энэ тэртэй ямар ч холбоогүй, ердөө л олны дотор цөөхүүлээ гэдэг маань хамгаалалт болж байсныг сануулах ч хэрэггүй болов уу. Харин одоо тэр цөөхөн ам нь анхаарал болгоомжгүй, хайнга гөжүүдээсээ болоод хиарч мэдэхээр болчихоод байна. Болох ёстой юм болдгоороо болж, бид ч хүртэх ёстойгоо л хүртэж байна даа...

Б.ЗАЯА

   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.229.123.196)
    Онцгой комиссын удирдаж бгаа Энхтүвшин бас Сарангэрэл нар үнэхээр ажиллах чадваргүй, дүйнгэ хүмүүс юмаа.Энэ хүмүүстээ хариуцлага хоцорчээ.иргэд хичээхээрээ хичээж байна, сүүлдээ энэ хүмүүст үнэхээр дургуй хүрэх юмаа.Арай ч дээ, ийм хайнга хариуцлагагүй байж болох уу?
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.27.58)
    Амьд үхдэлийн халдварт тахал олон шалтгаанаас гарч болно дайнаас ч гарч болно. Америкийн эрдэмтэд амьд үхдэлийн тахал ортойг нотлоод америкийн армид амьд үхдэлтэй тэмцэх гэрээ байгуулж сургуулилт хийдэг болсон монгол улс энэ гэрээнд нэгдэж ор
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 11 цаг 35 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 12 цаг 12 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 12 цаг 21 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 12 цаг 42 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 12 цаг 53 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 14 цаг 0 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 15 цаг 15 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top