x

УОК: Монгол Улсад “COVID-19” халдварын АНХНЫ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ

Монгол Улсад “COVID-19” халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин мэдээллээ. Энэ асуудлаар УОК өнөөдөр өглөө 6.00 цагт хуралдсан байна.

Москва-Улаанбаатарын онгоцоор энэ сарын 2-нд Монгол Улсад ирсэн Францын иргэн энэ сарын 7-ноос халуурч эхэлжээ. Улмаар  эхний шатны шинжилгээгээр "COVID-19" илэрсэн бөгөөд Дорноговь аймагт тусгаарласан байна. Удахгүй дахин шинжилгээ хийж баталгаажуулна гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  мэдээллээ.

Тэрбээр, “ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг Дорноговь аймаг руу явсан. Францын иргэний биеийн байдал харьцангуй тогтвортой байна. Халуурч эхэлсэн даруйд эрүүл мэндийн байгууллагаас өөрийгөө 14 хоног тусгаарлах зөвлөмжийг тухайн иргэнд өгсөн ч үл хайхран гадуур явсан байна” гэв.

Түүнчлэн "COVID-19" илэрсэн Францын иргэнтэй нэгдүгээр хавьталд байсан хоёр иргэнд эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж, анхааруулга хүргүүлсэн ч үл хайхран Дорноговь аймгийн нутгаас гарсан байна. Дээрх хоёр иргэнд хуулийн хариуцлага тооцно гэдгийг мөн УОК-ын гишүүд хэлсэн юм.

УОК-оос нэн тэргүүнд хамт ирсэн, ажлын байранд цуг байсан, нэг буудалд буусан зэрэг хүмүүсийн мэдээллийг нэгтгэн гаргах ажлыг тусгай хүчний байгууллагууд үүрэг болгожээ.

Мөн өнөөдрийн 07.00 цагаас энэ сарын 16-ны 07.00 цаг хүртэл Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг зогсоохоор шийдвэрлэсэн байна. Тодруулбал, аймаг, сумдаас хувийн тээврээр гарах, орох хөдөлгөөн, хот хоорондын нийтийн тээвэр, орон нутгийн нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож буй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 11 цаг 36 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 12 цаг 12 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 12 цаг 21 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 12 цаг 43 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 12 цаг 53 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 14 цаг 0 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 15 цаг 15 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top