x

Орон нутагт зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь хохирчээ

Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 486 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 327 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн ослын улмаас 14 хүн бэртэж, орон нутгийн замд хоёр хүний амь хохирчээ. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,

  • Энэ сарын 7-ны 15.30 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг “Зүүн балган” гэх газар шороон замд "Dayun" загварын улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 60 настай эрэгтэйн амь хохирсон.
  • Энэ сарын 7-ны 17.30 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн нутаг “Цав хангай” гэх газар засмал замд "Toyota Land Cruiser-200" загварын автомашин онхолдож, зорчигч 46 настай эмэгтэйн амь хохирч, 53 настай эрэгтэй, 8-70 насны гурван эмэгтэй, жолооч 44 настай эрэгтэй нарын таван хүн гэмтсэн хэргийг шалгаж байна.

Замын цагдаа нар эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолооч илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан долоон зөрчил бүртгэгджээ. 

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 59.6 хувиар, зам тээврийн осол 61.4 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 71.4 хувиар, хүний амь нас хохирсон осол хоёр дахин нэмэгдсэн байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлахыг Тээврийн цагдаагийн алба анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 5 цаг 55 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 5 цаг 59 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 6 цаг 2 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 6 цаг 7 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 6 цаг 29 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 6 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 7 цаг 5 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 7 цаг 12 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 7 цаг 40 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 13 цаг 42 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 15 цаг 8 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 15 цаг 20 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 15 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 16 цаг 5 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Өчигдөр 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Өчигдөр 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Өчигдөр 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Өчигдөр 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Өчигдөр 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Кристофер Ноланы трауматай Одиссей ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин
Top