x

Халуун хэмжих термокамерыг хилийн нэвтрэх цэгт нэмж байрлуулав

Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар энэ өдрийн 12.00 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт түр тусгаарлагдан ажиглалтад байгаа 81 иргэний биеийн байдал хэвийн байна. Алтанбулаг боомтоор 241 тээврийн хэрэгслээр 483 монгол, 63 гадаад нийт 483 зорчигч орж иржээ. Үүнээс 483 зорчигчийн биеийн халууныг хэмжин 483 зорчигчоор эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн сэжигтэй тохиолдол илрээгүй аж. Алтанбулаг боомтоор орсон нийт зорчигчдод Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид зөвлөмж өгч ажиллажээ. 171 тээврийн хэрэгслээр 309 монгол, 71 гадаад нийт 380 зорчигч гарсан бөгөөд эдгээр зорчигчдод зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүлэн ажиллажээ.

Сүхбаатар боомтоор орох чиглэлд галт тэрэг аялаагүй байна. Харин Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 305 дугаар галт тэрэг Сүхбаатар өртөөн дээр өчигдөр орой 21.30 цагт монгол 44, гадаад 25 нийт 69 зорчигчтой иржээ. Сүхбаатар боомтын гарах чиглэлд зөрчил илрээгүй байна.

Мөн улсын Онцгой комиссоос өгсөн зорчигчдын халуун хэмжих термокамерыг хилийн нэвтрэх цэгт нэмж байрлуулсан байна. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд хилийн нэвтрэх цэг дээр авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний бэлэн байдалд дэмжлэгт хяналтыг хийж зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.

Монцамэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 11 цаг 36 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 12 цаг 12 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 12 цаг 21 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 12 цаг 43 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 12 цаг 53 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 14 цаг 0 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 15 цаг 15 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top