x

COVID-19 халдварын тохиолдлын тоо 99 оронд 100 мянга давжээ

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон холбогдох байгууллагуудаас COVID-19 халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

Сүүлийн 24 цагийн дотор "COVID-19 халдвар дэлхийн 99 орныг хамарч, дөрвөн улсад шинээр бүртгэгджээ 

Сүүлийн 24 цагийн дотор "COVID-19 халдвар дэлхийн 99 орныг хамарч, дөрвөн улсад шинээр бүртгэгджээ. Одоогоор БНСУ, Япон, Иран, Итали болон Испани, Франц, АНУ-д өвчлөл нэлээд эрчтэй тархаж, голомтлох байдлаар гарч эхэлсэн байна.

Өвчин гарч эхэлснээс хойш Эрүүл мэндийн яамнаас гаднын улс оронд зорчихгүй байх зөвлөгөөг өгсөөр байгаа. Харамсалтай манай иргэд өвчлөл гарсан улсад зорчиж байнга хүндрэл учруулж байна гэв. 

Өнөөдөр Франц улсаас ОХУ-аар дамжиж гадаад иргэн Монгол Улсад иржээ. Үүнээс шалтгаалан COVID-19 халдвар манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байгааг анхаарууллаа.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: "Гуравдугаар сарын 7-ны ДЭМБ-ын мэдээллээр СOVID-19 халдварын нийт 101,927 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 106 хүн нас барж, нийт нас баралтын тоо 3,486-д хүрчээ. Харин БНХАУ-д 28 хүн нас барж, 102 хүн шинээр халдвар авсан нь тус улсад дэгдэлт тууштай бууж байгааг харуулж байна.

БНХАУ-аас бусад улсад шинэ тохиолдлын тоо 3,633-аар нэмэгдсэн. Үүнээс 1,234 нь Иранд ,  778 нь Италид, 483 тохиолдол нь Солонгос улсад бүртгэгджээ. Мөн Герман, Испани, Швейцар зэрэг улсад хоногт 100-аас дээш тохиолдол шинээр бүртгэгдэж голомтлон тархаж байна.

БНСУ-д нийт 178 мянга гаруй хүн лобаротарийн шинжилгээ хийлгэснээс 150 мянгад нь халдвар илрээгүй. Түүнчлэн тус улсад бүртгэгдэж байгаа шинэ тохиолдлын тоо буурч шинээр голомт үүсээгүй байна.

COVID-19 халдварын тохиолдлын тоо дэлхийн хэмжээнд 100 мянга давсан энэ үед Засгийн газар болон нийгмийн бүх давхаргад авч буй арга хэмжээ нь вирусийн тархалтын хурдыг удаашруулан үр нөлөөг нь бууруулж болохыг БНХАУ болон бусад улс орон харуулж байна гэж  ДЭМБ-ын байгууллагаас мэдэгдсэн.

Ямар ч улс орны Засгийн газар халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй шийдвэр гаргаж болохгүй гэдгийг анхааруулж байна.

Хүн бүр гэр орондоо болон олон нийтийн газарт өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвартай гэдгийг ДЭМБ-аас сануулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бат (192.82.78.100)
    Хувиа хичээсэн бэртэгчин зантай мал Монголчууд
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 11 цаг 35 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 12 цаг 12 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 12 цаг 21 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 12 цаг 42 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 12 цаг 53 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 14 цаг 0 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 15 цаг 15 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top