x

Сергей Диордица: Анхаарлаа сулруулалгүй, сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх хэрэгтэй

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) суурин төлөөлөгч Сергей Диордица, ХБНГУ-ын “ASB” байгууллагын төслийн зохицуулагч Флориан Хауке нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Ноён Сергей Диордица дэлхий дахиныг түгшээж буй "COVID-19"-ийн халдвар ахмад настан, суурь өвчтэй, дархлаа муутай хүмүүст тусах магадлал өндөр байгааг хэлээд, "Дэлхийн зарим улс оронд коронавирус дэгдэлтийн шатандаа байна. Ийм үед бүх арга, хэрэгсээ дайчилж, хатуу хязгаарлалт хийх нь зөв. Монгол Улс урьдчилан сэргийлэх хамгаалалт, хязгаарлалтын арга хэмжээг эртнээс авч, зөв ажиллаж байгаа нь сайшаалтай. Одоогоор энэхүү халдварт өвчнийг эмчлэх хэд хэдэн төрлийн эм хэрэглэж байгаа ч вакциныг гаргаж авч чадаагүй байна. Судлаач, мэргэжилтнүүд вакциныг 2021 онд л гаргаж авах байх гэж таамаглаж байгаа. Тиймээс анхаарлаа сулруулалгүй, сэргийлэх, хамгаалах арга хэмжээг үргэлжлүүлэн сайн хэрэгжүүлэх хэрэгтэй" хэмээн зөвлөв.

ХБНГУ-ын ASB байгууллагын баг ДЭМБ-ын уриалгаар Монгол Улсад мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөхөөр 6 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн аж. Ноён Флориан Хауке дэлхийн стандартын зөвлөгөөг Монголын иргэд, мэргэжлийн байгууллагуудад өгч байгаа талаар танилцуулав. Эдний багийн мэргэжилтнүүд энэ сарын 12 хүртэл ажиллах бөгөөд Улаанбаатар хотоос гадна аймаг, сумдад очиж мэргэжлийн зөвлөгөө өгөхөөр төлөвлөж байгаа аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар вирумийн халдварын аюул түгшээсэн амаргүй цаг үед бидэнтэй хамт байж, сэргийлэх, хамгаалахад анхаарч буй ДЭМБ болон ХБНГУ-ын ASB байгууллагын мэргэжилтнүүдэд талархал илэрхийлэв. Тэрбээр ДЭМБ, ASB байгууллагын Монгол Улсад хэрэгжүүлж буй ажлыг УИХ дэмжих болно гэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 12 цаг 30 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 13 цаг 6 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 13 цаг 15 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 13 цаг 37 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 13 цаг 47 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 14 цаг 54 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 16 цаг 9 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top