x

Түгжрэл бууруулах чиглэлд ОХУ-ын мэргэжлийн байгууллагуудтай хамтарна

Нийслэлийн Засаг даргын ээлжит хуралдаанаар ОХУ-ын Москва хотод албан томилолтоор ажилласан талаараа нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцуулав.

Москва хотын нийтийн тээвэр, автозамын хөдөлгөөний болон ухаалаг авто зогсоолын удирдлага, хяналтын системийн технологийн шийдэл, мэдээллийн системүүүдийн хоорондын уялдаа холбоог судлах, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар хэрэгжүүлж буй ажлуудад туршлага солилцох зорилгоор ажилласан талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэллээ.

Тэрбээр “Албан томилолтын үр дүнгээр Москва хотын Автозамын техникийн Улсын их сургуулийн захирал Зиманов Л.Л-тэй замын хөдөлгөөний зохион байгуулалт болон аюулгүй байдал сэдвээр мэргэжлийн боловсролын нэмэлт хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд гурван чиглэлийн асуудлаар санал солилцсон” гэв.

Тодруулбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад замын хөдөлгөөний удирдлагын цогц схемийг боловсронгуй болгох, хяналтын камерыг сайжруулах, гудамж замын сүлжээг хөгжүүлэх шаардлагатай зэргийг ОХУ-ын мэргэжилтнүүд зөвлөжээ.

ОХУ-ын Москва хотод хэрэгжүүлсэн замын хөдөлгөөний удирдлага хяналтын цогц системийг модель болгон “Автозамын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем”-ийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн мэдээллийг нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдөр  гэхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан бүх ажлуудыг стандартын дагуу хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 11 цаг 35 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 12 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 12 цаг 20 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 12 цаг 42 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 12 цаг 52 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 13 цаг 59 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 15 цаг 14 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top