x

Өнөөдөр ШҮДНИЙ эмч нарын ОЛОН УЛСЫН өдөр тохиож байна

Шүдний эмч нарын олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Амны хөндий эрүүл мэнд бие эрүүл байхын үндэс гэгддэг. Шүд өвчилснөөс бусад эрхтэнд нөлөөлдөг тул шүдний эрүүл мэндээ байнга анхаарч, тогтмол үзлэгт орохыг эмч нар зөвлөдөг билээ.

Тэгвэл энэ чухал зүйлийг хийж, биднийг сайхан инээмсэглэхэд тусалдаг шүдний эмч нарын олон улсын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 6-нд тэмдэглэдэг болжээ.

Мөн хамгийн анхны мэргэжил бол шүдний эмч гэнэ. Хүн төрөлхтний хувьд олон зуун жилийн хувьд амны хөндийн эрүүл мэнд асуудал болсоор иржээ. Дэлхийн анхны шүдний эмч Хэси Ра хэмээх хүн байсан бөгөөд МЭӨ 2600 онд Египетэд амьдардаг байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.

Харин дэлхийн хамгийн анхны шүдний эмнэлгийг 1828 оны хоёрдугаар сарын 21-нд Охио дахь Бэйнбриджид Жон Харрис нээж байжээ.

Шүдний эмч нарын тухай сонирхолтой баримтууд:

  • Шүдний эмч цаазын ял гүйцэтгэх цахилгаан сандлыг зохиожээ.

  • Баруун талын шүднүүд хоолны ихэнхийг жажилдаг.

  • ХХ зуунд хиймэл шүд хуримын алдартай бэлэг гэж британичууд тооцож иржээ.

  • Дэлхийн хүмүүсийн 12 хувь нь шүдний цахилгаан сойз хэрэглэдэг.

  • Шүдэнд хамгийн аюултай спорт нь хоккей. Хоккейчдын 68 хувь нь карьертаа наад зах нь нэг шүднээсээ салсан байдаг.

  • Хүний шүд 1000 ºС температурыг тэсвэрлэх чадвартай.

  • Дундад зууны үед өвдсөн шүдэндээ мэлхий уяж “эмчилдэг" байжээ.

  • Норвегид шүдний банк бий. Түүнд хүүхдийн 100 мянган сүүн шүд хадгалагдаж байдаг.

Эрүүл шүдтэй, аз жаргалтайгаар инээмсэглэх боломжийг бэлэгдэдэг эмч нартаа баярлалаа. Хэрвээ та шүдний эмчтэйгээ удаан холбоо бариагүй бол өнөөдөр утсаар ярьж, зурвас илгээн, талархлаа илэрхийлээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 13 цаг 34 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 14 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 14 цаг 20 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 14 цаг 42 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 14 цаг 52 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 15 цаг 59 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 17 цаг 14 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top