x

Хуурайшилттай үед түймрийн аюулаас сэргийлэхийг анхааруулав!

Цаг үеийн асуудлаар  НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, нарын албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийв. 

Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага таван өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл авчээ.

Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 39 хувиар, гал түймэр, гамшиг ослын дуудлага 35 хувиар тус тус буурсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээлэв.

Мөн хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулж хуурайшилт ихэсдэг тул гал түймрээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд сэрэмжлүүллээ!

Агаарын чанарын хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 хэмжээтэй тоосонцорын хэмжээ 80 хувиар, PM 2.5 хэмжээтэй тоосонцор 70 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн удирдлагууд зохион байгуулалттай арга хэмжээг авч ажиллаж байгаа. Шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын 200 гаруй албан хаагчид эрүүл мэндийн тандалт судалгаа хийж, зөвлөмж мэдээллийг хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт түүхий нүүрстэй холбоотой зөрчил илэрээгүй, шалган нэвтрүүлэх товчоодод коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн онцоллоо.

Тэрбээр “Хот хоорондын хөдөлгөөнийг нээснээс хойш шалган нэвтрүүлэх товчоодод 30636 тээврийн хэрэгсэл, 90999 иргэн гарч, 47956 тээврийн хэрэгсэл, 156547 иргэн нийслэл хотод нэвтэрсэн мэдээлэл байна. Иргэдийн зүгээс мэргэжлийн байгууллагуудын тавьж байгаа шаардлагад хүлээцтэй хандаж, үйл ажиллагааг нь дэмжиж байгаагаа илэрхийлж байгаад талархаж байна” гэв.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн 6000 гаруй албан хаагчид зөвлөмж мэдээ хүргэж ажиллаж байгаа. Иргэдийн зүгээс албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж байгаад талархаж байна. Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд зөвлөмж мэдээллийг дагаж, хувийн ариун цэврийг сайтар сахихыг зөвлөж байна” хэмээн хэллээ.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 13 цаг 32 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 14 цаг 8 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 14 цаг 17 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 14 цаг 39 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 14 цаг 49 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 15 цаг 56 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 17 цаг 11 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top