x

Тусгаарлалтад байгаа иргэн согтууруулах ундаа бусдад тараахыг оролджээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 11 цагт ээлжит мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд ДЭМБ-аас дэлхий дахинаа өнөөдрийн байдлаар COVID-19 вирусийн эсрэг дархлаатай нэг ч хүн байхгүй байгааг анхааруулсныг мэдэгдэв. 

Халдвар тарссан орноос ирж тусгаарлагдсан зарим иргэд дураараа авирлах үйлдэл гаргаж, эмнэлэг, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа талаар хэлэв. 

Тухайлбал "Бага баян" амралтад тусгаарлагдсан Хөвсгөл аймгийн харьяат иргэн Б нь өөрөө эмнэлгийн ажилтан мөртлөө "Бүгдээрээ эндээс гарья" хэмээн бусдыгаа уриалжээ. Мөн Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлагдсан нэг иргэн тээшиндээ авч ирсэн согтууруулах ундаасаа ууж, жижиг саванд нуун бусад тусгаарлагдсан иргэдэд дамжуулан хэрэглэсэн зөрчил гарсан байна. 

Энэ талаар ЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Зарим иргэд аюулт нөхцөл байдлын ухамсарлахгүй өөрийнхөө болон, бусдын амь насыг эрсдэлд оруулж байна. Өнөөдөр эмнэлэг, цагдаа зэрэг бэлэн байдалд ажиллаж буй алба хаагчид халдварын тохилдол нэвтрүүлэхгүйн тулд нойр хоолгүй ажиллаж байна. 

Налайхын нэг иргэн онгоцноос буугаад зугтсан. Итали улсаар дамжин ирсэн Ш, А гэх хоёр иргэн бага насны хүүхэдтэйгээ ирсэн. Эдгээр иргэн явсан газраа тодорхой хэлэхгүй нууж, буруу мэдээлсэн. Зарим иргэн өөр газар тусгаарлагдана гэж эсэргүүцсэн. Энэ мэт иргэд дураараа авирладаг. 

Манай улс хэдий олон талын эрх чөлөөтэй боловч, хүний амьнас эрх, эрх чөлөө хамгийн чухал. Үүргээ биелүүлээгүй иргэдэд дэглэмийн хязгаарлалтын хугацаа дууссаны дараа хуулийн хариуцлага тооцно. 

Бид гарсан зөрчил болгоныг баримтжуулж байгаа. Иргэдийн гаргасан зөрчил болгонтой хариуцлага тооцно. Үүний ард их зардал, олон хүн ажиллаж байгаа. Нэг ч гэсэн иргэнээ халдвар авахуулахгүйн төлөө зүтгэж байгаа алба хаагчдаа хүндэтгэх хэрэгтэй байна" гэлээ. 

ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан дөрвөн иргэнээс COVID-19 вирусийн халдвар илрээгүй байна. Одоогоор тус төвд сэжигтэй нэгтохиолдлыг тусгаарлан хяналт шалгалт шинжилгээ хийж байгаа аж. Мөн "Бага баян" сувилалд нийт 8 хүнийг нэмж ажиглалтад авчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 5 цаг 55 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 5 цаг 59 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 6 цаг 2 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 6 цаг 7 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 6 цаг 29 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 6 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 7 цаг 5 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 7 цаг 12 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 7 цаг 40 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 13 цаг 42 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 15 цаг 8 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 15 цаг 20 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 15 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 16 цаг 4 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Өчигдөр 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Өчигдөр 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Өчигдөр 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Өчигдөр 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Өчигдөр 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Кристофер Ноланы трауматай Одиссей ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин
Top