x

Эдийн засаг, санхүүгийн эрсдлээс сэргийлэхэд Монголбанктай хамтарч ажиллана

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон бусад удирдлагуудтай уулзлаа.

Шинэ коронавирусийн эрсдэлтэй холбоотойгоор Монгол улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, эдийн засагт сөрөг үзүүлэлтүүд мэдрэгдэж, тэр нь эдийн засагт нөлөөлж болзошгүй байгаа энэ үед төв банкны зүгээс бодлогын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Засгийн газар,  УИХ-тай хэрхэн хамтран ажиллах талаар Монголбанкны удирдлагуудтай санал солилцов.

Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд зөвхөн УОК, ЭМЯ ажиллахаас гадна Монгол улсын эдийн засагт хүндрэл учрах, энэхүү давагдашгүй хүчин зүйлээс хамаарч аж ахуйн нэгж, иргэдэд арилжааны банкуудтай холбоотой санхүүгийн болон зээлийн эргэн төлөлтийн аливаа эрсдэл үүсэхээс сэргийлсэн тодорхой арга хэмжээ авах зорилго бүхий Засгийн газар, Монголбанкны хамтарсан ажлын хэсгийг яаралтай байгуулах шаардлагатай байгааг Сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв.

Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд гардуулан өгөв. Өнгөрсөн сард аймгуудын удирдлагууд болон улс төрийн намуудын дарга нарт энэхүү баримт бичгийн төслийг хүлээлгэн өгсөн юм. Монгол Улсын ирээдүйн 30 жилийн энэхүү томоохон төлөвлөлтөнд Монголбанкны зүгээс идэвхитэй оролцож, уг баримт бичгийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шатанд болон үүнээс өмнөх хэлэлцүүлгийн үеэр холбогдох санал, дүгнэлтээ тусгуулах, бусад хэлбэрээр хамтарч ажиллах шаардлагатай байгааг тэрээр илэрхийлэв. 

Урт хугацааны хөгжлийн бодлогыг цаашид хэрэгжүүлэхэд Засгийн газар, Монголбанк болон бусад мэргэжлийн байгууллагууд, улс төрийн намуудтай нягт хамтран ажиллах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр төв банкны мөнгөний бодлого болон Засгийн газрын хөрөнгө оруулалтын бодлогууд харилцан уялдаатай, нэг чиг баримжаатайгаар хэрэгжих ёстойг ч уулзалтын үеэр  онцолсон юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкнаас сүүлийн жилүүдэд баримталж буй банк, санхүүгийн салбарын шинэчлэлийн бодлого, мөнгөний болон макро зохистой бодлогуудын үр дүн, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв байдал зэрэг холбогдох асуудлаар товч мэдээлэл өгсөн бөгөөд “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн төсөлд Монголбанкны зүгээс анхаарал хандуулахаа илэрхийлсэн юм гэж Засгиaн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 13 цаг 33 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 14 цаг 10 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 14 цаг 19 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 14 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 14 цаг 51 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 15 цаг 58 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 17 цаг 13 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top