x

АТГ-аас сайд нарт зөвлөмж хүргүүллээ

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, санхүү, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал хангалтгүй байгаа нь авлигын эрсдэлийн нэг хүчин зүйл болж байгааг Авлигатай тэмцэх газраас мэдээлэв.

Энэ нь тус газраас жил бүр явуулдаг Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ, Авлигын эрсдэлийн үнэлгээний үр дүнгээс харагджээ. Тиймээс АТГ-аас сайд нарт зөвлөмж хүргүүлсэн байна.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-д дүн шинжилгээ хийхэд:

  • Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд 140 авто зам, барилга байгууламж, гүүр, их завсарын ажлыг санхүүжүүлэхээр 310.9 тэрбум төгрөгийг тусган төсөвлөсөн байгаа нь;
  • Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нийт дүнгийн 17 хувь, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд 614 барилга байгууламж, их завсар, тоног төхөөрөмж, зураг төсвийн ажлыг санхүүжүүлэхээр 662.4 тэрбум төгрөгийг тусган төсөвлөсөн байгаа нь;
  • Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нийт дүнгийн 36.2 хувь, Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд 241 барилга байгууламж, их завсар, тоног төхөөрөмж гэх мэт ажлыг санхүүжүүлэхээр 250.9 тэрбум төгрөгийг тусган төсөвлөсөн байгаа нь;
  • Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нийт дүнгийн 13.7 хувийг эзэлж байна.

Иймд Авлигатай тэмцэх газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, шалгаруулалтын үйл ажиллагаанд ил тод байдлыг хангах, улмаар гүйцэтгэлд нь захиалагчийн өдөр тутмын хяналтыг тавьж холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллаж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарт хүргүүлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 13 цаг 33 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 14 цаг 9 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 14 цаг 18 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 14 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 14 цаг 50 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 15 цаг 57 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 17 цаг 12 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top