x

Барилга, Хот байгуулалтын салбарын ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлалаа

Шинэ төрлийн коронавирус буюу Сovid-19 халдварт өвчинтэй тэмцэж байгаа мэргэжлийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, тэдэнд урам зориг өгөх зорилгоор  Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан салбарынхандаа хандаж Улсын онцгой комисст нэг өдрийн цалингаа хандивлах уриалга гаргасан юм.

Энэхүү уриалгын дагуу: 

-Барилга, хот байгуулалтын яам,

-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар,

-Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ,

-Төрийн орон сууцны корпораци ТӨХХК, 

-Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл,

-Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл L3388-MON төсөл,

- Дархан хотын бохир усны менежментийн МОН-3244/3245 төсөл

-Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл,

-Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл,

-Монголын барилгын үндэсний ассоциаци,

-Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо,

-Монголын барилгачдын нэгдсэн холбоо,

-Монголын архитекторуудын эвлэл зэрэг 13 байгууллагын ажилтнуудын нэг өдрийн цалин болох 22,4 сая төгрөгийг өнөөдөр Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү,  Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар гардуулан өглөө.  

Мөн энэ үеэр шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг авч цаг наргүй ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудад талархал илэрхийлэхийн сацуу барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй мянган ажиллагсадтай найман мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага уриалгыг дэмжиж энэхүү аянд нэгдэхээр болсныг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 13 цаг 33 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 14 цаг 9 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 14 цаг 18 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 14 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 14 цаг 50 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 15 цаг 57 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 17 цаг 12 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top