x

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн АНХААРАЛД!

БНСУ-ын Гадаад хэргийн яам болон Гадаад иргэн, харьяатын газраас СOVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар тус улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Сөүл дэх гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газруудад мэдээлсэн байна.

БНСУ-д манай улсын 48 гаруй мянган иргэн оршин сууж байгаа бөгөөд тус улсад нөхцөл байдал улам хүндэрч байгаатай холбогдуулан гадаадын иргэдэд чиглэсэн тодорхой зохицуулалт бүхий арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна. Тухайлбал,

  • Хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэд сайн дураар нутаг буцах өршөөлийн хугацаа болох 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш эрүүл мэндийн байгууллагын хөл хорионд хамрагдаж нутаг буцаж чадаагүй бол тэдгээр иргэдийг эмнэлгийн нотлох бичгийн дагуу өршөөлд хамруулна.

  • БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэд хуулийн байгууллагад саатуулагдахаас болгоомжилж эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүйгээс коронавирусийн халдвар тараах эрсдэл өндөр байна. БНСУ-ын “Гадаадын иргэн, харьяатын тухай хууль”-ийн дагуу БНСУ-д хууль бусаар оршин сууж буй визийн зөрчилтэй гадаадын иргэд эрүүл мэндийн төв, эмнэлэгт хандсан тохиолдолд тухайн иргэний оршин суугаа статусын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй болно.

  • Гадаадын иргэн халдвар авсан тохиолдолд холбогдох ЭСЯ-нд шуурхай мэдэгдэнэ.

  • Эрүүл мэндийн олон улсын дүрмийн 40-р заалт болон дотоодын холбогдох хуулийн дагуу коронавирусийн халдвар авсан гадаадын иргэдийн эмчилгээний зардлыг солонгосын тал хариуцна гэсэн байна.

Өнөөдрийн байдлаар БНСУ-д нийт 2.5 сая гаруй гадаадын иргэн оршин сууж байгаагаас 340,000 орчим нь визийн хугацаа хэтрүүлээд байгаа аж.

  • ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464
  • Дэгү хот, том Гванжу хот, Умард Гёнсан, Өмнөд Гёнсан, Өмнөд Чолла мужид оршин суугаа иргэд Пусан дах Консулын газарт хандана уу. Утас: (051)465-9996, 010-4966-7103
  • Гэрээт ажилчид Сөүл дэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд хандана уу. Утас: (02) 2266-9229, (02) 2278-8030

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 13 цаг 33 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 14 цаг 9 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 14 цаг 18 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 14 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 14 цаг 50 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 15 цаг 57 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 17 цаг 12 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top