x

Эрдэнэт, Дархан болон зарим аймгийн төвүүдийг хотын статустай болгоно

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн хуралдаан өчигдөр боллоо.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн чуулганаар баталсан. Уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудыг шинэчлэх шаардлага бий болсон. 

УИХ-ын даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан. Харин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд хаврын чуулганаас өмнө өргөн барина гэдгийг ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн гишүүн хэлсэн билээ. 

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар Ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор А.Бямбажаргал "Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл"-ийн танилцуулга нь эхний хувилбараар буюу нооргийн хэмжээнд байгаа гэдгийг онцолж хэлье гэсэн юм. 

Тэрээр "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улс улсын болон, орон нутгийн зэрэглэлтэй хоттой байх асуудал баталгаажсан. Үүнээс гадна тосгоны асуудал ч мөн баталгаажсан. Эдгээртэй холбоотой удирдлага, зохион байгуулалтын асуудлыг Үндсэн хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлыг хуулиар тогтооно гэж заасан" гэв.  

Уг хуулийн төсөлд 2,000 мянган хүнээс дээш хүн амтай бол тосгон, 20 мянгаас дээш бол орон нутгийн зэрэглэлтэй хот байна гэдэг заалт оруулжээ.

Мөн хот, тосгоны өөрийн удирдлагын байгууллага нь оршин суугчдаас шууд, чөлөөтэй, саналаа нууцаар гаргах эрхийн үндсэн дээр сонгосон хот, тосгоны Зөвлөл байхаар төсөлд тусгасан байна. Таван жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх дээрх Зөвлөлийн гишүүнд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй бөгөөд тосгонд 100-аас доошгүй, хотод 500-аас доошгүй оршин суугчийн дэмжлэг авсан иргэн хот, тосгоны Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр төсөлд тусгажээ. 

Хуулийн төслийн талаар А.Бямбажаргал: "Эрдэнэт, Дарханыг улсын зэрэглэлтэй хот гэж нэрлэнэ. Статусын хувьд аймгаас дордохгүй. Дордохгүй гэдэг нь хотын гэдэг утгаар тодорхой бодлого зорилтын асуудлыг шийдвэрлэх талаар Ерөнхий сайд, Засгийн газартай шууд харилцах боломж бий болно.

Хэрэв аймгийн төвүүд орон нутгийн зэрэглэлтэй хот болох юм бол хотын татварын асуудлыг хуулиар шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд давуу тал бий болно" гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 5 цаг 56 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 6 цаг 1 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 6 цаг 4 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 6 цаг 9 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 6 цаг 31 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 6 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 7 цаг 7 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 7 цаг 14 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 7 цаг 42 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 13 цаг 44 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 15 цаг 10 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 15 цаг 22 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 15 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 16 цаг 6 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Өчигдөр 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Өчигдөр 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Өчигдөр 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Өчигдөр 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Өчигдөр 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Кристофер Ноланы трауматай Одиссей ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин
Top