x

Хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийг дэмжин ажиллахыг хүсэв

Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Европын Хөрөнгө оруулалтын банктай Нийтийн тээврийн парк шинэчлэлийн чиглэлээр хамтран ажиллах санаачилга, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл, Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслүүдийн талаар санал солилцов.

Хотын дарга С.Амарсайхан “Европын нээлттэй өдөрлөг” арга хэмжээг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллахад таатай байх болно. Мөн Европын холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын XII уулзалтаар Элчин сайд нарыг хүлээн авч уулзахаа илэрхийлж байна. “Европын нээлттэй өдөрлөг” арга хэмжээний зорилго, ач холбогдлыг олон нийтэд түгээн сурталчлах тал дээр ч нээлттэй хамтран ажиллах болно. НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн зүгээс төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэв.

Элчин сайд Траян Лауренцю Христеа “Өнгөрсөн жил бид “Европын нээлттэй өдөрлөг” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ жил 2020 оны тавдугаар сарын 16-ны бямба гаригт зохион байгуулна. Европын холбооны Соёлын институтийн нэгдлийн санхүүжилтээр "Ногоон баатар" олон улсын эко урлагийн наадмыг мөн ирэх тавдугаар сард зохион байгуулна. Монгол болон Европын улсуудын уран бүтээлчид зургаан долоо хоногийн турш Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчидтай агаарын бохирдлын талаар санал солилцож, олон нийтийн хандлагыг урлагаар дамжуулан өөрчлөх, тэдний амьдралын хэв маягийг байгаль орчинд ээлтэй болгон төлөвшүүлэх зорилгоор хамтарч ажиллана.

Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлж буй Хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл удаашралтай байгаа тул дэмжин ажиллахыг та бүхнээс хүсье. Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийн хувьд Сангийн яамтай гарын үсэг зурсан бөгөөд 2 долоо хоногийн дараа Европын холбооны Зөвлөлийн хурлаар орсноор эцэслэгдэнэ. Ингэснээр ТЭЗҮ хийх боломжтой болно. Бид ойрын хугацаанд оролцогч талуудын уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байна” хэмээлээ.

Уулзалтад Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагаа хариуцсан захирал Пьер Ив Люка, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын улс төрийн ажилтан М.Ганчимэг болон нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав нар байлцав.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 13 цаг 35 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 14 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 14 цаг 20 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 14 цаг 42 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 14 цаг 52 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 15 цаг 59 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 17 цаг 14 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top