x

Нийслэлийн 12 цэгт пост дээр ажиллаж буй алба хаагчдад аарц, амны хаалт өгөв

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий нийтээр эрчимтэй тархаж буй энэ цаг үед иргэдийнхээ эрүүл мэнд, амар тайван байдлын манаанд үүрэг гүйцэтгэж буй нийслэлийн Онцгой Комисст нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр дархлаа дэмжих аарц, амны хаалт, гар ариутгагч шингэн, нэг удаагийн бээлий зэрэг хамгаалах хэрэгсэл хүлээлгэн өглөө.

Нийслэлийн онцгой байдлын алба хаагч нар нийт 12 цэгт пост гарган ажиллаж байгаа. Тэдний долоо хоногийн дархлаа дэмжих аарцны хэрэглээ, 4,000 ширхэг амны хаалт болон гар ариутгагч шингэн бээлий зэргийг нийслэлийн ИТХ болон нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ийнхүү хандивлаж байгаа юм.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн амны хаалтыг худалдан авсан гэдгийг онцлов. Мөн “Ковид 19” халдвараас сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газарт хөдөлгөөнт хяналт шалгалт зохион байгуулах, алслагдсан дүүрэг хороодод төрийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэж ажиллах явуулын хоёр ажлын байрны хөрөнгийг шийдвэрлэж өгчээ.

Харин нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Дэлхий нийтээр тархаж буй “Ковид 19” халдвараас урьдчилан сэргийлэх бидний ажилд дэмжлэг үзүүлж буйд талархаж байна” гэв.

 Эх сурвалж: НИТХ-ын ОНХХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 13 цаг 33 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 14 цаг 10 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 14 цаг 19 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 14 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 14 цаг 51 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 15 цаг 58 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 17 цаг 13 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top