x

Коронавирусийн халдварын тохиолдолд ИЛРЭХ шинж тэмдгүүд

COVID-19 халдвар нь долоо дахь төрлийн коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын шинэ халдварт өвчин юм.

Халдвар хэрхэн дамждаг вэ?

  • Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар

  • Бохир гар, эд зүйлсээр дамжин шууд хавьтлын замаар

Ямар шинж тэмдэг илэрч болох вэ?

  • Халуурах

  • Хуурай ханиалгах

  • Амьсгал давчдах

  • Цээжээр өвдөх

Өвчлөгсөдийн 81 хувь нь хөнгөн, дунд, 14 хувь нь хүнд, 5 хувь нь маш хүнд хэлбэрээр өвчилж байна.

Хэн илүү өвчилж байна вэ?

Бүх насныхан өвчилж байна. 90 гаруй хувийг 30-аас дээш насныхан эзэлж байгаа бөгөөд өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс нас барах эрсдэл өндөр байна.

Коронавируст халдвар анх хэрхэн үүссэн бэ?

n-CoV вирусийг анх сарьсан багваахайнаас хүнд дамжин хүнд халдварласан байж болзошгүй гэж үзэж байна. Одоо уг вирүс нь хүнээс хүнд халдварлан тархаж байна.

Коронавируст халдвар (COVID-19)-аас хэрхэн сэргийлэх вэ?

  • Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ байж, өөрийгөө ажиглах

  • Гараа савандаж сайтар угаах

  • Халуун, бүлээн шингэн ихээр уух

  • Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй, нухахгүй байх

  • Хоолойг давс, сода, нимбэг, сармис, тамедины уусмалын аль нэгээр өглөө, оройдоо зайлах

  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх

  • Нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх

  • Гадуур явахдаа бээлий өмсөх

  • Олон хүн цугларсан газраар аль болох явахгүй байх

  • Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх

  • Бухимдахгүй тайван байх

Ямар хүн өөрийгөө гэртээ хэрхэн тусгаарлах вэ?

1. Гадаад улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана.
2. Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана. Үүнд:

  • Гэрээсээ гарахгүй байх

  • Гэртээ зочин урихгүй байх

  • Аль болох тус тусдаа байх

  • Амны хаалт зүүх

  • Гараа сайтар савандаж угаах

  • Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх

  • Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх

  • Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх

  • Сайн унтаж амрах

  • Тайван стрессгүй байх

  • Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих

  • Дасгал хөдөлгөөн хийж, биеэ чийрэгжүүлэх

  • Бие тавгүйрхсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын ХӨСҮТ-100, 8008-6829, ЗӨСҮТ-7028-4393, 103, СЭМҮТ-1800-2000, ЭМЯ-11-323002 утсаар холбогдож, зөвлөгөө авах

Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ?

Уг өвчнөөр ахмад настан, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, зүрх судас, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэй байна.

Иймд:

  • Эмчийн хяналтад тогтмол байх

  • Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх

  • Холбоо барих хүний утасны дугаартай байх

  • Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх

  • Халуун, бүлээн шингэн зүйл уух

  • Сайн унтаж амрах

  • Тайван стрессгүй ядрахгүй байх

  • Дулаан хувцаслах, даарахгүй байх

  • Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх

  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх

  • Олон нийтийн газраар явахгүй байх

  • Амны хаалт зүүх

  • Гараа сайтар савандаж угаах

  • Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах

Коронавируст халдвар (COVID-19)-ыг яаж эмчилж байна вэ?

Одоогоор үүсгэгч вирусийн эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй. Коронавируст халдвар (COVID-19)-аар өвчилсөн хүмүүст шинж тэмдгийн эмчилгээ хийж байна. Олон орны эрдэмтэн судлаачид уг өвчний эсрэг вакцин болон эмчилгээ гарган авахаар ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 12-18 сарын дараа вакцин бэлэн болно гэж мэдээлж байна.

Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 20 цаг 56 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 21 цаг 16 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 21 цаг 27 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 21 цаг 33 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 22 цаг 14 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 22 цаг 17 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 22 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top