x

Орон нутгийн дугаартай автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах санал гаргав

Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болж нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ төрлийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.

Өнөөдрийн байдлаар /2020.03.02-19цаг/ ДЭМБ болон БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооны мэдээгээр коронавирусийн халдвараар нийт 87003 хүн өвчилсөн, 2977 хүн нас барсан, 851 сэжигтэй тохиолдол, бүрэн эдгэрсэн 41675 иргэн эмнэлгээс гарсан байна.

Коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна 57 улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд Эквадор, Катар улсуудад шинээр илэрчээ. Филиппин, Япон, Франц, БНСУ, Иран, Итали улсуудад уг халдвараар хүн нас барсан 87 тохиолдол бүртгэгджээ.

Харин Монгол Улсад энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч дамжин орж ирэх өндөр магадлалтай байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлсээр байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д хоёр хүн, Сэлэнгэ аймагт нэг хүн гээд нийт 302 хүнийг ажиглалтад тусгаарлаж байгаа аж.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн хяналтыг цэгийг ажилуулж, иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллаж байна. Коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үйл ажиллагааг хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлж буй нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжүүлэх ажлыг сайжруулах зорилгоор өртөөчилсөн дадлага, сургалтыг Сүхбаатар нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна.

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нөөцлөлтийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр: "БНХАУ болон дэлхийн зарим улс оронд гарсан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд нийслэлийн хүн амыг хүнсээр хангах албаны мэргэжлийн 32 анги, таван  худалдааны төв, 27 хүнсний үйлдвэр, дүүргүүдийн Хүнсээр хангах албаны мэргэжлийн 108 анги, томоохон зах, худалдааны 36 төвүүдээс хүнсний нөөцлөлтийн талаар долоо хоног тутам авч мэдээлэл авч нэгтгэж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар хүнсний нөөцлөлт хэвийн хэмжээнд байна. Нөөцийн махны үнийн хөөрөгдөл, хоомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Өргөтгөсөн худалдаа”-г зохион байгуулахад хамтран ажиллах талаар бөөний худалдааны томоохон 11 зах худалдааны төвүүдийн удирдлагуудтай уулзалт хийсэн.

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн мах бүрдүүлэлт, хадгалалт хэвийн үргэлжилж байна. Мөн болзошгүй гамшгийн үед хоол хүнсээр хангах ажлын хүрээнд хоол хүнсээр хангах мэргэжлийн ангийн гэрээг байгуулж, зарим хоол үйлдвэрлэлийн хүчин чадлын судалгааг гаргасан” гэв.

Хуралдааны үеэр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлд  автомашинаар зорчих хөдөлгөөний зохион байгуулалтад оруулах зарим арга хэмжээнүүд талаар мөн танилцуулав.

Нийслэлд 530,000 автомашин бүртгэлтэй байдаг ба хөдөлгөөнд оролцож байгаа нь 420,000 автомашин гэсэн тооцоолол байдаг аж. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд одоо мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалтын хяналт шалгалтыг сайжруулах, улсын дугаарын тэгш сондгой дарааллаар явуулах, долоо хоногт хоёр удаа хөдөлгөөний хязгаарлалтад хамрагдах байдлаар зохицуулах болон өглөө оройн хөдөлгөөний ачаалалтай үеэр орон нутгийн дугаартай автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах саналтай байгааг нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хэлэв.

Жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд амны хаалтыг үйлдвэрлэж нийлүүлэх бүрэн боломжтой байгаа талаар нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан хэлсэн юм. Тэрбээр “Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 27 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзсан. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бидний үйлдвэрлэсэн амны хаалтыг худалдан авах, стандартын дагуух материалын олдоц муу байгаа зэрэг асуудлыг шийдэх өгөхийг хүссэн. Өнөөдрийн байдлаар 20 мянган амны хаалт бэлэн байна” гэв.

Ийнхүү цаг үеийн асуудлаар онцгой комиссын гишүүд асуулт асууж, санал хэлж байв. Тодруулбал, Багануур дүүргийн Засаг дарга Ц. Сандаг-Очир “Хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан хорионд орсон ажилтнуудаа зарим аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд халах шийдвэрийг гаргаж байна. Цаг үеийн байдлаас болж гэнэтийн шийдвэр гарсан учраас иргэдийг ажлаас нь халах, цалингаас нь хасах арга хэмжээг авч болохгүй гэдгийг нийслэлийн Онцгой комиссоос аж ахуйн нэгжүүдэд чиглэл болгох хэрэгтэй” гэсэн юм. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод гуравдугаар сарын 30-ныг хүртэл бараг бүх төрлийн үйлчилгээний газруудыг хязгаарласан байгаа. Мөн худалдаа, эрхлэгчдийн хувьд орлого нь үндсэндээ хаагдсан, бараа татан авалт саатсан зэрэг хүнд нөхцөлд байна. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин, түрээсийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх талаар нийслэлийн удирдлагууд анхаарч өгөхийг хүсч байна” гэв.

Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан автомашины зорчих хөдөлгөөнд тавих хяналтыг үргэлжлүүлэн зохион байгуулах, нийслэлд зорчих авто машины хөдөлгөөнд шаардлагатай хязгаарлалт хийж хөдөлгөөний зохион байгуулалтад анхаарах, жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих амны хаалт, хамгаалах хувцас оёж үйлдвэрлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай зээл олгох асуудлыг олон улсын байгууллага болон банк, санхүүгийн байгууллагаар шийдвэрлүүлэх, нийслэлд орон гэргүй, гадуур амьдардаг иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, түр байрлуулах арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Мөн сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих шийдвэрийн дагуу энэ сарын 10-ны дотор газрын судалгааг гаргаж ирүүлэхийг Засаг дарга Ч.Раднаабазарт үүрэг болгов.

Түүнчлэн шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд, өрх толгойлсон эцгийн ажлын цагийг хорогдуулах тухай А/268 тоот захирамжийг нутгийн захиргааны албан байгууллагуудыг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 6 цаг 58 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 7 цаг 2 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 7 цаг 6 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 7 цаг 11 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 7 цаг 32 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 7 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 8 цаг 9 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 8 цаг 16 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 8 цаг 43 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 14 цаг 45 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 16 цаг 11 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 16 цаг 23 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 16 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 17 цаг 8 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Уржигдар 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Уржигдар 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Уржигдар 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Уржигдар 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин
Top