x

Г.Ариунбуян: Нийслэл рүү ирэх иргэдийг цагийн хязгаарлалттай нэвтрүүлнэ

БНСУ, Япон, Итали, Иран зэрэг орноос ирж байгаа Монгол иргэдийг 14 хоног тусгаарлах байранд байлгаж, ажиглах, хянах шийдвэр гаргасан. Тэгвэл энэ шийдвэрийг дагаж мөрдөхийг эсэргүүцэх, худал мэдээлэл өгөх иргэд цөөнгүй байгаа талаар албаны хүмүүс мэдээлсэн. Энэ талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаас тодрууллаа. 

-Вирусийн голомтот бүсээс ирж байгаа иргэдийн зарим нь тусгаарлалтад орохгүй гэж эсэргүүцэж, албан хүмүүст хүндрэл учруулж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Юуны өмнө иргэний үүргээ биелүүлж, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд талархсанаа илэрхийлье. Гэхдээ гаргаж байгаа заавар, дүрэм журмыг хэрэгжүүлэхгүй, асуумжаа бүрэн бөглөхгүй, халуунаа бүрэн хэмжүүлэхгүй, тусгаарлах байранд очихгүй гэдэг зүй бус шаардлага тавьж байгаа иргэд байна. Солонгос, Япон улсаас ирж байгаа иргэдийг хилийн боомтууд дээрээс шууд тусгаарлах байранд аваачиж байгаа. Тусгаарлах байранд аваачаад бид зөвхөн ажиглаж л байгаа. Иргэдийг 14 хоног тусгаарлана, энэ хугацаанд ямар нэг эмнэлзүйн шинж илэрвэл ХӨСҮТ-д шилжүүлэх зорилготой.

Иргэдийн зарим нь тусгаарлах байрны нөхцөл байдал муу байна гэдэг асуудлыг тавьсан. Бид тусгаарлах байрыг бэлтгэхтэй холбогдуулан газар дээр нь очиж ажилласан, судалсан. Эмнэлгийн орчныг бүрэн бүрдүүлсэн байрууд байгаа. Өндөр стандартыг бүрэн бүрдүүлж чадахгүй ч гэсэн боломжийн хэрээр л бэлтгэсэн байр байгаа учраас иргэд хүлээцтэй, ухамсартай хандаж, мэргэжлийн байгууллагаас тавьж буй шаардлагыг биелүүлээсэй гэж хүсэж байна. 

-Улсын хэмжээнд хэчнээн тусгаарлах байр байгаа вэ. Тусгаарлаж байна гээд бүх л хүмүүсийг нэг дор хорьчих юм. Хэрвээ ямар нэг өвчтэй хүн байвал эрүүл хүмүүст нь халдчих вий дээ гэж болгоомжилж байна?

-Тусгаарлах байрны хоёр стандарт байгаа. Сэжигтэй тохиолдол илэрсэн үед ХӨСҮТ-д тусгай байранд нэг нэгээр нь тусгаарлаж байна. Харин ажиглалтынх бол ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, голомтот бүс бүхий нутаг орноос ирсэн хүмүүсийг тусгаарлаж, хянах зориулалттай. Ийм ялгаатай. Улсын хэмжээнд Улаанбаатар хотод 5 байрыг тусгаарлах байр байдлаар ашиглаж байна. Өнөөдрөөс эхлээд “Баян” амралтын газар иргэдийг тусгаарлаж байгаа. Цэргийн эмнэлгийн хүчин чадлыг 50 ороор нэмэгдүүлж, 250 хүн хүлээж авах боломжтой болгоод ажиллаж байна. 

-Маргаашнаас хот хооронд зорчих хөдөлгөөнийг нээх гэж байна. Хөдөлгөөн багагүй нэмэгдэх байх. Иргэд зохицуулалт хийж байгаа албан хаагчдын шаардлагыг хэр биелүүлж байна вэ?

-Маргаашнаас эхлээд орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээнэ. Хөдөлгөөний урсгал нэлээд нэмэгдэх төлөвтэй байна. Цагдаагийн байгууллагаас 40 гаруй мянган автомашин Улаанбаатар хот руу ирнэ гэсэн мэдээллийг хийсэн. Тиймээс бид цагийн хязгаарлалттай нэвтрүүлэх зохион байгуулалтыг хийнэ. Мөн зорчигч, жолоочийн эрүүл мэндийг үзэж, халууныг хянах, ариутгалыг хийх ажлыг үргэлжлүүлнэ. Өнгөрсөн хугацаанд шаардлага биелүүлэхгүй, хулгайн замаар зорчсон тохиолдол их гарсан.  Бид тэдгээр хүмүүст хариуцлага тооцно. Цаашлаад шаардлага биелүүлээгүй хүмүүсийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж, цацна. Тэр нь ч зөв гэж бодож байгаа.  

Эх сурвалж: zaluu.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (77.111.245.169)
    Bat-Enkhiig pyldagadaad MIATiin nohor ajlaa ogson, Ariunbuyn ogohgui yu?
    2020 оны 03 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 13 цаг 32 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 14 цаг 8 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 14 цаг 17 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 14 цаг 39 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 14 цаг 49 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 15 цаг 56 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 17 цаг 11 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top