x

Дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийн ажлын хэсгийн хуралдав

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Нийслэлийн нийтийн тээвэрт агаарын дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийн судалгаа, бэлтгэл ажил хариуцсан ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо.

Хуралд НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав, мэргэжилтэн Б.Золзаяа, Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Х.Молор-Эрдэнэ, Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга М.Мөнхбаяр болон бусад холбогдох албаныхан оролцжээ.  

 

Б.Отгонсүх: "Төслийн зээлийн хэлэлцээр ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар орно. Хуралдаанаар дэмжигдэхээр Сангийн сайд болон БНФУ-аас Монгол улсад суугаа элчин сайд нар Зээлийн хэлэлцээрийг үзэглэнэ, үүний дараагаар төлөвлөгөө ёсоор инженерингийн ажлыг Пома групп эхлүүлнэ. Удахгүй төслийн бэлтгэл ажлыг хангах явцад газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэнэ" гэв.

Мөн газрын гэрчилгээ баталгаажуулалт хийгдэх зэрэг ажлуудын нарийвчилсан хугацааг тодорхой болгох. Пома группын инженер, техникийн ажилтнууд хэзээ ирэх, хэзээнээс нарийвчилсан судалгааны ажлыг хийх талаар графикийн дагуу мэдээллийг тухай бүрт нь өгч байхыг албаныханд даалгалаа. 

Хурлын үеэр агаарын дүүжин тээврийн бэлтгэл ажлын трассын дагуу геологийн судалгаа хийгдэх талаар болон ажлын зургийг батлуулах, 200 метр тутамд өрөмдлөг хийж хөрсний судалгаа хийх талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 14 цаг 31 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 15 цаг 8 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 15 цаг 17 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 15 цаг 38 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 15 цаг 49 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 16 цаг 56 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 18 цаг 11 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top