x

Япон улс оршин суух хугацаа нь дуусаж буй Монгол иргэдийн визийг 15-30 хоног сунгахаар болжээ

Шинэ төрлийн кронавирусийн /COVID-19/ тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс нь 2 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, Япон Улс хоорондын зорчигч тээврийн бүх нислэгийг 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл түр хугацаагаар цуцлаад байгаа билээ.

Засгийн газрын хуралдаанаас Япон Улсад түр болон урт хугацаагаар оршин суугаа монгол иргэдийн визийн хугацааны асуудлаар японы талтай уулзалт хийж, нааштайгаар шийдвэрлүүлэх чиглэл өгсөний дагуу тус ЭСЯ-наас Япон Улсын Гадаадын иргэн, харъяатын газрын холбогдох шийдвэр гаргах түвшний албан тушаалын хүмүүстэй уулзаж, тус улсад зорчиж буй манай иргэдийн визийг зохих журмын дагуу сунгаж өгөхийг хүсэв.

Японы тал манай хүсэлтийг хүлээн авч, явдал чирэгдэл гаргахгүйгээр тус байгууллагын төв болон орон нутгийн салбаруудаар виз сунгах үйлчилгээг үзүүлэхээр болов.

Иймд Япон Улсад оршин суух визийн хугацаа дуусаж буй аялал жуулчлалын “J” визтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлэн хамгийн ойр байрлах Гадаадын иргэн, харъяатын газарт өөрийн биеэр очиж виз сунгалтаа мэдүүлнэ үү.

Бүрдүүлж очих материал:

  • Гадаад паспорт

  • 3х4 хэмжээтэй цээж зураг /1 ширхэг/

  • Виз сунгуулахыг хүссэн анкет http://www.moj.go.jp/content/001290197.pdf

  • Виз сунгалтын төлбөр 4,000 иен

  • 2/26-3/11-ний хооронд явах нисэх онгоцны тийз /урьдчилсан байдлаар/

Дээрх бүрдүүлсэн бичиг баримт, материалыг үндэслэн Япон Улсын Гадаадын иргэн, харъяатын газар визийг 15-30 хоногийн хугацаатай сунгахаар болсноо мэдэгдээд байна.

Та өөрт ойр байрлах Японы Гадаадын иргэн, харъяатын газрын байршлыг дараах холбоосоос авна уу. http://www.immi-moj.go.jp/english/info/index.html

Жич: Япон Улсаас бусад улсаар дамжин эх орондоо буцах боломж монгол иргэдэд нээлттэй бөгөөд энэ тохиолдолд хилээр нэвтэрснээс хойш 14 хоног тусгаарлагдаж, холбогдон гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцахыг анхаарна уу.

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 14 цаг 28 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 15 цаг 4 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 15 цаг 13 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 15 цаг 35 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 15 цаг 45 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 16 цаг 52 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 18 цаг 7 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top