x

Австрали улсад оршин суугаа монгол иргэдийн АНХААРАЛД!

Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Монгол улсын Засгийн газар, УОК-ын энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаас Монгол улс, БНСУ хоорондын зорчигч тээврийн бүх нислэг, Монгол улс, Япон улс хоорондын зорчигч тээврийн бүх нислэгийг гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан тус ЭСЯ-наас Австралийн Дотоод хэргийн яамны Хил хамгаалах албатай холбогдож, дээрх шийдвэрийг танилцуулж, энэ үеэр визийн хугацаа нь дуусч буй монгол иргэдийн асуудлаар ярилцсаны үндсэн дээр Та бүхэнд дараах мэдээллийг хүргүүлж байна.

Үүнд:

  • Визийн хугацаа нь дуусч буй иргэд Шинэ төрлийн коронавирусийн тархалтын улмаас Австрали Улсаас гарч чадахгүй болсноо нотолж, одоогийн визийн хугацаагаа сунгуулахаар мэдүүлгээ өгнө үү. Ингэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж, онгоцны нислэг хэвийн болмогц явна гэдгээ нотлох (онгоцны тийзийг захиалсан байх) паспортын хугацаа нь хүчинтэй байх, Австралид үлдэх хугацааны зардлаа хариуцах санхүүгийн боломжтой гэдгээ нотлох ёстой.

  • Хэрэв визийн хугацаагаа сунгаж чадахгүй эсвэл сунгахаар мэдүүлэг өгөх боломжгүй бол bridging visa (хүлээлгийн виз)-нд мэдүүлэг өгөх ёстой. Ингэснээр таны виз дууссан ч гэсэн Австрали улсад хууль ёсоор байх эрх зүйн үндэс бүрдэх юм.

Иргэн та визийн хугацаагаа сунгуулахдаа өөрсдийн immiaccount-аар онлайнаар мэдүүлнэ. Мөн Сидней, Мелбурн хотод байгаа иргэд доорх хаягаар очиж, биечлэн мэдүүлж болно.

Telephone: 131 881
Monday to Friday 9am to 5pm

Sydney and Melbourne Status resolution Centres are as follows

Sydney
Upper Ground Entrance
26 Lee Street
Sydney NSW 2000

9 Wentworth Street
Parramatta NSW 2150

Melbourne
2 Lonsdale Street
Melbourne Vic. 3000

Түүнчлэн визийн хугацаа сунгах талаарх ерөнхий мэдээллийг дараах холбоосыг ашиглан авна уу.

https://immi.homeaffairs.gov.au/visas/visa-about-to-expire/stay-longer

Австрали Улсын Дотоод хэргийн яамнаас Шинэ коронавирусийн тархалттай холбогдуулан визийн талаар гаргасан зарим шаардлагатай мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцана уу.

https://www.homeaffairs.gov.au/news-subsite/files/coronavirus-students-20200201.pdf

https://www.homeaffairs.gov.au/news-subsite/files/coronavirus-general-20200201.pdf

Асууж тодруулах зүйл гарвал ЭСЯ-ны утсаар холбогдоно уу.

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 14 цаг 31 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 15 цаг 7 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 15 цаг 16 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 15 цаг 38 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 15 цаг 48 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 16 цаг 55 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 18 цаг 10 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top