x

Авто замын тэмдэг, тэмдэглэгээг стандартад нийцүүлж шинэчлэнэ

Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Нийслэлийн замын хөдөлгөөн, төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудтай уулзаж авто замын хэвтээ, босоо тэмдэглэгээг стандартад нийцүүлэн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэх талаар үүрэг чиглэл болгов.

Хотын дарга С.Амарсайхан: “Улаанбаатар хотыг 2020 онд стандарттай болгох ажлыг эхлүүлээд явж байна. Энэ хүрээнд олон ажил төлөвлөгдсөн. Замын хөдөлгөөн зохицуулалт, зам дэд бүтцийн чанар стандарт, барилга байгууламжийн норм, дүрэм, журам гээд олон асуудлыг цэгцэлнэ. Өнөөдөр НАЗХГ, УЗЗАГ, ХСОАБХЗГ-ын удирдлагуудтай уулзаж Улаанбаатар хотын замын тэмдэг тэмдэглэгээг олон улсын стандартад нийцүүлэх, гудамж талбайг хаягжуулах ажлын бэлтгэл ажлыг хангах асуудлыг шийдвэрлэж байна.

Замын тэмдэг тэмдэглэгээг стандартад нийцүүлснээр иргэд аль гудамжаар аль зүг рүү явж байгаа гэдгээ мэддэг болох, тэр хэрээр хөдөлгөөнд оролцох чиглэл тодорхой болох боломжтой болно. Үүнийг дагаад зам тээврийн осол эндэгдэл буурах чухал ач холбогдолтой.

Мөн гудамж талбайг хаягжуулснаар хотын өнгө үзэмж сайжруулах тэр хэрээр хотын соёлыг хэвшүүлэх цаашлаад шинэ түвшинд хүргэх зорилготой юм. Нийслэлчүүд гудамж талбайн нэршлийг мэдэхгүй байна гэдэг нь мэдэх боломжийг олгож өгөхгүй байна гэсэн үг. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлж стандарт нийцсэн, чанартай хэн бүхэнд ойлгомжтой мэдээлэл өгдөг тэмдэг тэмдэглэгээтэй болох чухал байна” гэв.

Энэ оны дөрөвдүгээр сарын 1-н гэхэд авто замын босоо тэмдэглэгээг шинэчилж дуусгах, зургаадугаар сарын 15-н гэхэд авто замын хэвтээ тэмдэглэгээг шинэчилж дуусгах үүрэг чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 7 цаг 53 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 7 цаг 57 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 8 цаг 1 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 8 цаг 6 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 8 цаг 27 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 8 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 9 цаг 4 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 9 цаг 11 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 9 цаг 38 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 15 цаг 40 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 17 цаг 6 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 17 цаг 18 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 17 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 18 цаг 3 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Уржигдар 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Уржигдар 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Уржигдар 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Уржигдар 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Кристофер Ноланы трауматай Одиссей Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин
Top