x

Машинаа ухрааж байхдаа бага насны хүүхэд дайрсан хоёр осол гарчээ

Энэ сарын 23-27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 527 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 323-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж бэртэж, орон нутагт зургаа, нийслэлд хоёр хүний амь нас хохирсон байна. 

Ноцтой зам тээврийн ослыг тодруулахад:

  • 2020.02.23-ны өдрийн 12:00 цагийн орчимд Дорнод аймагт  MMC-L200 маркийн  автомашины жолооч Э нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч 2 настай эмэгтэй Н-ийг дайрч амь насыг нь хохироосон.

  • 2020.02.23-ны өдрийн 15:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн  Тосонцэнгэл сумын 2-р багын нутаг “Баянголын ам” гэх газар Турбо маркийн мотоцикл замын хажуугийн километрийн шон мөргөж жолооч 49 настай Д-ийн амь нас хохирсон.

  • 2020.02.25-ны 20:00 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул суманд KIA-Fronteir маркийн  автомашины жолооч З нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч эрэгтэй 5 настай, М-ийг дайрч амь насыг нь хохироосон.

  • 2020.02.25-ны  өдөр 14:32 цагийн орчимд СХД-ийн 11 дүгээр хороо Хонхорын гудамжинд Jeep Wrangler маркийн  автомашины жолооч Э нь онхолдож, зорчигч эрэгтэй 28 настай, Б нь Г.С.С.Ү.Төвд хүргэгдэн очоод нас барсан.

  • 2020.02.26-ны 17:00 цагийн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2-р багт Г жолоочтой Хаужи маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, зорчигч 11 настай эрэгтэй Э-ийн амь нас хохирч, зорчигч 12 настай эрэгтэй Г гэмтсэн.

  • 2020.02.26-ны 08:10 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3-р багийн нутагт Нyundai-Porter маркийн автомашин ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч 45 настай эрэгтэй О-г дайрч амь насыг нь хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. 

Өнгөрсөн жилийн “Сар шинийн” баярын өдрүүдтэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 72.3 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг 33.9  хувиар, хүний амь нас хохирсон осол, хэрэг 38.4 хувиар, гэмтсэн хүн 92.1 хувиар тус тус буурсан байна. 

Тээврийн цагдаагийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 14 цаг 28 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 15 цаг 5 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 15 цаг 14 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 15 цаг 36 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 15 цаг 46 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 16 цаг 53 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 18 цаг 8 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top