x

Багануур дүүргийн халдвартын эмнэлэг 30 ортой 15 тусгай тасаг бэлджээ

Нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан өчигдөр Багануур дүүргийн халдвартын эмнэлэгт ажиллалаа.

Тус эмнэлэг нь дүүргийнхээ төдийгүй зүүн бүсийн гурван аймгийн иргэд болон төв аймгийн сумдад үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ онцлогтой. Багануур дүүргийн халдвартын эмнэлэг нь Covid-19 вирус илэрсэн тохиолдолд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхээр 30 ортой 15 тусгай тасгийг бэлэн байдалд оруулжээ.

Хотын захирагч, НОК-ын дарга С.Амарсайхан эрсдэл учирсан онцгой тохиолдолд хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсныг сайшааж, сэрэмжлүүлэг мэдээллийг дүүргийн хэмжээнд сайн хүргэж ажиллахыг эмч мэргэжилтнүүдэд захилаа.

Өдөрт 1000 ширхэг амны хаалт оёж байна

Хотын дарга мөн тус дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд очиж ажиллалаа. Энэхүү жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд иргэд хямд түрээсээр өөрсдийн ажлын байртай, байнгын захиалагчтай болох боломжтой төдийгүй тус төвөөс цөөнгүй аж ахуйн нэгжүүд өсөж, хүнс болон ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж, дүүргийнхээ болон нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээг хангах хэмжээнд хүрсэн тухай дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир танилцуулав.

Тус төвөөс ажил бизнесийн гараагаа эхлүүлж байсан оёдлын үйлдвэрүүд “Багануур” ХК-ий ажилчдын хувцас, дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын форм, биеийн тамирын хувцсыг нийлүүлдэг болжээ.

Улс орон даяар онцгой дэглэм тогтоож коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа энэ үед дээрх төвийн 17 оёдолчин угааж индүүдээд дахин ашиглаж болохуйц өдөрт 1,000 ширхэг амны хаалт хийж, дүүргийнхээ төдийгүй нийслэлчүүдийн хэрэгцээг ханган ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 15 цаг 49 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 16 цаг 25 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 16 цаг 34 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 16 цаг 56 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 17 цаг 6 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 18 цаг 13 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 19 цаг 28 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top