x

Х.Алтанхуяг: У.Хүрэлсүх ээ, хэзээ сэлмээ сугалж, хулгайч гишүүдийнхээ толгойг цавчих гэж байна

“Иргэдийн нэхэх эрх” ТББ-ын тэргүүн Х.Алтанхуягтай ярилцлаа.

-Танай төрийн бус байгууллага жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шаардлага хүргүүлсэн гэж сонслоо. Энэ тухайгаа ярина уу?

-Бид тодорхой гурван асуудлыг тавьж байгаа. Нэгд, мэдээлэлд ойрхон байдаг УИХ-ын гишүүд ЖДҮ-ийг дэмжих сангаас авсан мөнгөө буцааж зориулалтын санд нь байршуулах.

Хоёрт, ЖДҮ-ийг дэмжих санд мөнгөө төлсөн, төлөөгүй гишүүдийг нэр устай нь тодорхой зарлах. Олон нийтийн мэдэж байгаачлан, Ж.Энхбаяр, Н.Учрал гишүүд зээлээ төлсөн гэгддэг ч яг төлсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Үүнийг шалгах боломж ард түмэнд битгий хэл, бидэнд олдохгүй байгаа юм. Тийм учраас хэн төлсөн, төлөөгүй гэдгийг иргэдэд зарлах хэрэгтэй.

Гуравт, энэ УИХ ждү-чин, концессчин гишүүдээр дүүрчхээд байна. Их хурлын дарга Г.Занданшатар, намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өөрсдөө хамаарал бүхий этгээдээрээ жижиг дундын сангаас зээл авчихсан байх жишээтэй. Дөч гаруй гишүүдийн асуудал яригдаж байгаа. Тэгэхээр энэ УИХ, Засгийн газар, эрх баригчид өөрсдөдөө хариуцлага тооцооч гэдэг асуудлыг тавьж байна. Энэ бол иргэдээ төлөөлж сонгогдсон их хурлын гишүүдийн хувьд маш том ёсзүйн асуудал юм.

Ард түмнээс сонгогдчихоод, ард түмний боломжийг хулгайлсандаа тэд ичих ёстой. Гэтэл өнөөдөр ичих ч үгүй дахиж нэр дэвших гээд явж байна. УИХ үүн дээр анхаарч ажиллах ёстой. Х.Баттулга Ерөнхийлөгч мөн үүн дээр анхаарал хандуулж, шаардлага тавьж ажиллаасай гэж хүсч байна. Хулгай хийсэн хүн зөвхөн түүнийгээ буцааж өгөөд хулгайч биш болчихдоггүй. Хулгай хийсэн бол төлбөрөө ч төлдөг, хариуцлагаа ч хүлээдэг. Ийм л шаардлагыг бид тавьж байгаа.

-Өнгөрсөн жил “Хэвтүүл” хөдөлгөөнийхөн яг энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж, нэлээд идэвхтэй тэмцсэн. ЖДҮ-чин гишүүдэд хуулийн хариуцлага тооцуулах талаар ч ярьж байсан. Гэвч тодорхой үр дүнд хүрч чадаагүй. Та бүхний тэмцлийн үр дүн хэзээ, ямар байдлаар олон нийтэд хүрэх бол?

-Би хувьдаа тэр хүмүүсийн тэмцлийг талаар болоогүй гэж боддог. Ямар ч гэсэн тодорхой хэмжээнд олон нийтэд жинхэнэ ждү эрхлэгчид болон ЖДҮХС-гаас завшсан эрх мэдэлтнүүдийн талаар мэдээлэл хүргэсэн гэж боддог. Тэр үед мөн тэднийг дэмжиж, санаа нэг байсан. Бид бүхэн ч тэдний тэмцлийг үргэлжлүүлж, тодорхой хэмжээнд үр дүнд хүрэхийг зорьж байгаа. Үүний тулд иргэдийн оролцоо, дэмжлэг маш чухал үүрэгтэй. Олны хүч оломгүй далай гэж үг бий. Энэ том олигархиуд, дээрэмчидтэй тэмцэх гэж байгаа болохоор олон нийтийн дэмжлэг бидэнд маш хэрэгтэй.

Бидэнтэй нэгдэх хүсэлтэй жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бусад хүмүүс “Иргэдийн нэхэх эрх” пейж хуудсаар, 80452979 утсаар холбогдох боломжтой. Бидний зорилго бол сонгуулиас өмнө энэ мөнгийг ЖДҮХС-д тушаалгах. Бид үүнийг сонгуулиар барьцаалж тушаалгахгүй бол дараа нь энэ гишүүд чинь арилаад өгнө. Зарим гишүүд нь энэ мөнгөө ББСБ руу хийж ард түмнийг хүүлж байна л гэнэ, зарим нь тэр мөнгөө сонгуульдаа хэрэглээд явж байгаа гэдэг мэдээлэл ч бидэнд ирсэн. Тийм учраас энэ мөнгийг сонгуулиас өмнө тушаа гэдэг тодорхой шаардлага тавьж байна.

-ЖДҮХС-гаас зээл авч, иргэдийн боломжийг хулгайлсан гишүүдийн асуудал өөр олон дуулианд дарагдаад замхрах тийшээ хандаж байна. Эрх баригчид ч засгаа унагахгүйн тулд яадаг ч байсан гишүүдээ авч үлдээд, энэ чигээрээ сонгуульд орохоор шийдсэн бололтой. Тэгэхээр та бүхний шаардлагыг биелүүлж, тодорхой хариу өгөхгүй бол яах вэ?

-Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол бид тойргоор нь явж эхэлнэ гэж төлөвлөсөн. Өнгөрөгч даваа гаргаас эхлээд ойрын аймгуудаар явж байна. Түүнээс өмнө хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэл хотод нэлээн ажиллалаа. “Нарантуул” зах дээр гэхэд тавилга хийж зардаг 40 гаруй иргэд байна. Очоод уулзахаар ихэнх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд.

Тэд юу ярьж байна гэхээр, “Бидэнд тийм их мөнгө хэрэггүй. Өөрсдийнхөө хэмжээнд тааруулаад маш бага мөнгөөр хөрөнгө оруулалт хийдэг. Тэрбум тэрбумаар нь авья гээгүй. Бид жижиг дундын зээлэнд орох гэж олон жил хөөцөлдсөн. Олддоггүй юм билээ. Тэмцээд явъя гэхээр цаг зав, боломж нь алга. Бидний өмнөөс цаг зав гаргаж явж байгаад баяртай байна. Дэмжинэ” гэдэг. Жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ихдээ 20 сая төгрөгийн дэмжлэг л хэрэгтэй байдаг юм билээ.

Тэгэхээр нэг гишүүн тэрбум төгрөг авна гэдэг ямар олон хүний боломжийг хулгайлсан байна вэ. Бодоод үз дээ. Зарим нь 5-10 сая байхад болно гэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэлэм эргүүлж, хариуцлага тооцдог гэдэг имижийг өөртөө бүрдүүлсэн. Өнөөдөр ард түмний боломжийг хулгайлсан “ждү”-чин гишүүддээ хариуцлага тооцохгүй юм уу. Хэзээ сэлмээ сугалж, хулгайч гишүүдийнхээ толгойг цавчих гэж байна. У.Хүрэлсүх ээ, битгий худлаа попроод, чацга царайлаад бай гэж хэлмээр байна. У.Хүрэлсүх намын дарга юм бол энэ нөхдийг дахиж дэвшүүлж болохгүй, дээрээс нь энэ мөнгийг яаралтай буцааж зориулалтын санд нь тушаах хэрэгтэй. Гэтэл үүний оронд харин ч тэдгээр гишүүдээ хаацайлж, зээл өгсөн Б.Батзоригоо хүртэл аваад үлдчихлээ. Ингээд хариуцлага тооцохгүй болохоор иргэд өөрсдөө хариуцлага тооцъё гэдэг зүйлийг яриад яваа юм.


-Аль аймгуудаар яваад байна. Тухайн орон нутгийн иргэд “ждү”-чин гишүүдийн талаар ямар бодолтой байв?

-Эрдэнэтэд энэ сарын 16-ны өдөр очсон. Эндээс УИХ-ын гишүүн Д. Дамба-Очир сонгогдсон юм байна. Нутгийн иргэд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй нь уулзлаа. Зах худалдааны төвөөр нь орлоо. Шуудхан хэлэхэд тэнд байгаа хүмүүс Д.Дамба-Очирыг үзэн ядаж байна. Тийм их эмоц, тийм их уур хилэнг тэндээс мэдэрсэн. “Бидний авч чаддаггүй зүйлийг бидний сонгосон гишүүн яахаараа хүртдэг юм, яагаад бидний боломжийг хулгайлж байгаа юм. Ахиж сонгомооргүй байна” гэдэг зүйлийг ярьж байна. Бид оны өмнөхөн жижиг дунд үйлдвэрлэлээс хулгай хийсэн гишүүдийн хар данс буюу хар дэвтрийг нэгтгэж гаргасан. Тэндээс харахад, Д.Дамба-Очир гишүүн хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулаад 1.2 тэрбум төгрөг авсан байна.

Гэтэл өнөөдөр эдгээр хулгайч гишүүд коронавирусийг далимдуулаад чоно борооноор гэдэг шиг ахиад дэвших гээд явж байна. Тэгэхдээ бүр тойргоо солиод, ариун сайхан хүн болчхоод, мөнгө тараагаад явж байгаа сурагтай. Д.Дамба-Очир л гэхэд Дундговьд нэр дэвшинэ гээд ярьж байх жишээтэй. Ингээд харахаар МАН-ныхан увайгүй, биеэ хаацайлдаг, бурууг нь өмөөрдөг, хамтаараа идэж ууж, найрладаг хулгайчдаар дүүрсэн нам болж хувирчээ.

-Тухайн орон нутагт хэчнээн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч байдаг юм байна гэсэн судалгаа тооцоо гарч байна уу. Дархан хотод нөхцөл байдал ямар байв?

-Дарханд бүр хэцүү. Гурван гишүүн МАН-аас гарсан юм байна. Гурвуулаа шахуу энэ асуудалд холбоотой. Б.Жавхлан гишүүний хувьд одоохондоо шалгагдаад явж байгаа гэнэ. Х.Хаянхярваа гишүүн 3.5 тэрбум төгрөгийг хамаарал бүхий этгээдээрээ дамжуулж авсан байна. Б.Баттөмөр гишүүний хувьд 300 саяын асуудалд орсон. Б.Жавхланг түр хасч үзвэл энэ хоёр хүн бараг дөрвөн тэрбум төгрөгийг ЖДҮ-ийг дэмжих сангаас хулгай хийсэн байна.

Дөрвөн тэрбум төгрөг гээд ярихаар Дарханчууд бол үнэхээр орилоход бэлэн байна. Та нартай нэгдье гэж байна. Дарханд зуу гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байдаг гэнэ. Тэдний ихэнх нь ББСБ-аас сарын 3-4 хувийн хүүтэй зээл авсан байдаг юм байна. Тэдэнд ядаж 10, 10 сая төгрөг өгөхөд л нэг тэрбум төгрөг хангалттай хүрэлцэхээр байна шүү дээ.

Үүнээс гадна бид иргэдийн хүсэлтээр Эрдэнэт, Дарханд салбар зөвлөлөө байгуулаад ирсэн. Эцсээ хүртэл явъя гэсэн олон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бидэнтэй нэгдсэн. Энэ салбар зөвлөл юу хийх вэ гэхээр, Эрдэнэт, Дарханд байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэх, мөнгийг ЖДҮХ-ийн санд оруулах, орж ирсэн мөнгийг дахин хуваарилалтад оруулах зорилготой юм.

-ЖДҮХС өнгөрсөн хавраас шинэ зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн байгаа. Үүний дагуу сангаас зээл авсан иргэд та бүхэнтэй таарав уу?

-Тэр талаар иргэд ямар ч ойлголтгүй, сонсоо ч үгүй байсан. Дахиад материалаа бүрдүүлж өгсөн ч зээл авч чадахгүй байна гэнэ. Дөнгөж өчигдөрхөн, Дарханд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 70 настай эмээ энэ сангаас 15 сая төгрөг авах гээд чадахгүй байгаа талаараа лайваар ярьсан. 20-30 жилийн түүхтэй, Дарханчуудад танигдсан брэнд болсон өлгий даавууны үйлдвэрийг төр засаг яагаад дэмждэггүй юм бэ гээд хүмүүс маш их сэтгэгдэл бичиж байсан.

Өнгөрсөн хавар, энэ намар хөөцөлдөөд энэ үйлдвэр 15 сая төгрөгийн санхүүжилт авч чадаагүй гэдэг бол үнэхээр харамсалтай. Тэгэхээр ЖДҮХС-г шударга ажиллаж байгаа гэж итгэхэд бэрх байх шиг байна.

-Дараагийн удаад та бүхэн аль аймгийг зорихоор төлөвлөж байна вэ?
- Одоо Төв аймаг руу явах гээд бэлдэж байна. Би бөх их үздэг, бөх хүний хүүхэд. Тэр ч утгаараа А.Сүхбат аваргыг их хүндэлдэг байсан. Гэтэл монгол түмний хайртай аварга улстөрд ороод ЖДҮ авчихсан байх жишээтэй. Үнэхээр ой гутаж байна.

А.Сүхбат аварга маань 800 сая төгрөг авсан юм билээ. Бид үүний араас явна. Төв аймгийн сонгогчидтой нь уулзана. ЖДҮ-чин гишүүдэд хандаж хэлэхэд, “Та нар хүлээж байгаарай. Мөнгөө тушаатал чинь сонгогчидтой нийлээд шаардах болно” шүү гэдэг үгийг дайя.

-Дэлхий нийтийг цочроож буй коронавирусээс болоод хөл хорио тогтоож, олон хүмүүс цуглуулж, жагсаал цуглаан хийхийг хориглосон байгаа. Та бүхэн энэ эрсдэлийг хэрхэн тооцоолж байна?

-Би дээр ч хэлсэн. Эрх баригчид чоно борооноор гэдэг шиг энэ нөхцөл байдлыг өөрсдөдөө давуу тал болгож байна. Биднийг жагсаал цуглаан хийхийг хориглосон. Эрх баригчид хорио цээрийг тавдугаар сар хүртэл сунгах шинжтэй байна. Харин тэд болохоор УИХ-ын гишүүн гээд танигдчихсан, ажлын тайлангаа хэвлэл мэдээллээр хүргэж болдог, ЖДҮ авчихсан, мөнгөтэй байгаад байдаг. Энэ чигээрээ нөхцөл байдлыг гартаа авсаар дахин сонгогдох нь гээд дотроо инээгээд баясаад явж байх шиг.

Коронавирусээр далимдуулаад шинэ сайхан залуучуудыг олонд таниулахгүй, мэдүүлэхгүй байж байгаад шууд сонгууль руу орох гээд байна. Өөрсдөдөө ашигтай сонгуулийн хууль батлуулчихсан. Томсгосон тойрог болгоод, түүндээ зориулсан тэрбумыг хулгайлаад, тойргоо авчхаад баясаад явж байна. Гэхдээ тэдэнд нэг л зүйл хэлье. Та нар, эндүүрч байна аа. Тийм зүйл байхгүй шүү. Монголын ард түмэн ухаантай. Та нарыг үзэн ядсан байна. Та нарыг дахиж сонгохгүй. Олон сайхан залуучууд араас чинь эгнээд зогсч байгаа. Тийм учраас залуучуудаа дэмжиж бид тойргоор чинь явахаар шийдсэн гэдгээ хэлмээр байна.

Мөн үүнээс гадна биднийг хамгийн түрүүнд хэвлэл мэдээлэл, сайт, сонин, телевизүүд дэмжээсэй гэж хүсч байна. Шударга бус зүйлийн төлөө хаалтын гэрээгээ хойш тавиад биднийг дэмжээч гэж хэлмээр байна.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin
    tom toirog ylc orond ashigtai gj ene hoer nam bidniig huurch bn bi ymarch congolt baihgui conguulid oroltsoh n bn ted buh mandataa huuchin odoo bga gishuuneer duurgej bn bid dahaid l 4 jil huuchin garyydtaigaa zuuraldah n odoi umar arga bn argaa heleerei
    2020 оны 02 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Хангай: Монголоор дамжуулан хийн хоолой барих ажил өнөө маргаашгүй эхэлчихнэ гэж бодож болохгүй 6 цаг 5 минутын өмнө Д.Нямхүү: Бидний шинжилгээний тактик зөв байна гэж дүгнэж байгаа 6 цаг 10 минутын өмнө Д.Нарангэрэл: Токиогоос ирсэн хоёр сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласан 6 цаг 20 минутын өмнө БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас манай улсад оношлуур хандивлана 6 цаг 37 минутын өмнө Ц.Элбэгдорж: Эмтэрч санасан нутагтаа, Та нартаа хүрээд ирлээ 6 цаг 51 минутын өмнө “Эрдэнэ үйлдвэр”-ээс Булган аймагт 700 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ 23 цаг 28 минутын өмнө Тайландын Пукет мужид оршин суугаа монгол иргэдийн АНХААРАЛД! 23 цаг 33 минутын өмнө Ө.Энхтүвшин: Нислэгийн хэлэлцээртэй орнууд руу л нислэг хийх боломжтой 23 цаг 46 минутын өмнө УИХ-ын хаврын ээлжит чуулган даваа гаригт эхэлнэ Өчигдөр 19 цаг 32 минутад УИХ-ын гишүүн Б.Батзориг чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ Өчигдөр 17 цаг 36 минутад Д.Цогтбаатар сайд аа, дипломат алба чинь хар тамхи, визний наймаачдаар дүүрчихлээ Өчигдөр 17 цаг 26 минутад "Тусгай үүргийн нислэгээр ирсэн 263 зорчигч шинжилгээнд хамрагдаагүй" Өчигдөр 17 цаг 14 минутад Ипотекийн зээлийн төлөлтийг гурван сараар хойшлуулахаар болов Өчигдөр 16 цаг 05 минутад 13 настай хүүхэд мотоциклтой онхолдож амиа алджээ Өчигдөр 15 цаг 57 минутад Онцгойгийн албан хаагчид хямд өртгөөр ариутгагч пункт хийжээ Өчигдөр 15 цаг 53 минутад Өрхийн бодит орлого сүүлийн 11 улирал инфляцийг давж бодитоор өссөн гэв Өчигдөр 15 цаг 46 минутад Ё.Баатарбилэг: Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй Өчигдөр 15 цаг 09 минутад Г.Занданшатар: Эдийн засгийг 5.0 их наядаар дэмжих төлөвлөгөөг чуулганы эхэнд батална Өчигдөр 14 цаг 44 минутад АН-аас иргэдэд 1,260,000 төгрөгийн тэтгэмж олгох санал гаргалаа Өчигдөр 13 цаг 48 минутад Европын орнуудаас ОХУ-аар дамжиж ирсэн 2760 тонн хүнсний бүтээгдэхүүнийг хүлээн авлаа Өчигдөр 13 цаг 07 минутад
iИх уншсан
Монголд коронавирус гарсан бол монголчууд ирэх байсан уу? У.Хүрэлсүхийн гүехэн бодол, Х.Баттулгын холын бодлого Сонгогчид зөв сонголтоо хийхэд "Электорат" хөдөлгөөний үндсэ... Олборлох салбарын төрийн ба орон нутгийн өмчит компаниуд: Хэ... Ерөнхий сайд коронавирустэй “хөтлөлцөх” гэж байна! Төсвөө яагаад тодотгох шаардлагатай вэ? Коронавирус ба "мораль" Цар тахал ба санхүүгийн хар зах М.Энхсайхан: Нүүрснээс ашиг хийдэг олон хүний "хөл дээр гишг... Б.Мөнхбат: Засгийн газар сошиалаар шүүмжлэгчдийн үгээр ажлаа... Т.Мэндсайхан: "Давхар дээл"-ийн хязгаарлалт ирэх сараас шууд... Ц.Элбэгдорж: Эмтэрч санасан нутагтаа, Та нартаа хүрээд ирлээ... АН-аас иргэдэд 1,260,000 төгрөгийн тэтгэмж олгох санал гарга... Сайд нараа сэлгэхгүй гэвэл гишүүнээс нь чөлөөлөх гарц бас ба... Д.Цогтбаатар сайд аа, дипломат алба чинь хар тамхи, визний н... Л.Хангай: Монголоор дамжуулан хийн хоолой барих ажил өнөө ма... Туркт суугаа Элчин сайд Р.Болдыг эргүүлэн татах шаардлага үү... Ц.Элбэгдорж маргааш үдэд тусгай үүргийн онгоцоор эх орондоо ... Дооёолсон долоон шийдвэр Иргэдийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцож, бичилт х...
Top