x

Бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатаж нас баржээ

Баянхонгор аймагт бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, хоёрдугаар сарын 20-н буюу өчигдөр 15:11 цагт онцгой байдлын албанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 15 дугаар гудамжинд иргэн С-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.2 км замыг туулан 15:15 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт 1 настай эмэгтэй, 4 настай эмэгтэй У нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Мөн өчигдөр хувийн өмчид гал гарсан тухай өөр дөрвөн дуудлага онцгой байдлын албанд ирсэн байна. 

  1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд иргэн Б-ийн 8×8 метрийн хэмжээтэй мансардтай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 12:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 12:21 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

  2. Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамжинд иргэн С-ийн 10×5 метрийн хэмжээтэй байшин шатаж гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 20:55 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

  3. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд Салхитын 26 дугаар гудамжинд иргэн Н-ийн 8×6 метрийн хэмжээтэй байшингийн 2.5×8 метрийн хэмжээтэй өргөтгөл шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 00:09 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 00:18 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

  4. Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 3 дугаар багийн Бат-Уул хорооллын 1 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 03:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 03:59 цагт очиж 25 минут ажиллаж унтрааж, иргэн Б-д хүлээлгэн өгсөн.

Иргэд та бүхнийг болзошгүй аюулаас сэргийлэн, үр хүүхдэдээ аюулгүй орчныг бүрдүүлэхийг зөвлөж байна.

Онцгой байдлын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 15 цаг 46 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 16 цаг 23 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 16 цаг 32 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 16 цаг 53 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 17 цаг 4 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 18 цаг 11 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 19 цаг 26 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top