x

Их тойрууд 25000 машины авто зогсоол барина

Түгжрэл хөдөлгөөний ачааллыг шийдэх чиглэлээр ойрын хугацаанд хийгдэж байгаа ажлуудын тоймыг хүргэж байна. 

  • Хоёрдугаар улиралд багтаан авто зогсоолын шинэ шийдлүүдийг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Ингэхдээ бид авто зогсоолыг илүү олон болгож, төлбөрийн системийг цахимаар буюу апп-аар, мессежээр, тасалбараар гэсэн хэлбэрүүдээр зохион байгуулахаар бэлтгэл ажлуудаа эхлүүлээд байна.

Ингэхдээ их тойруугийн дотор 25382 авто машин зогсох зогсоолыг бий болгох юм. Мөн авто зогсоолын журамд өөрчлөлт оруулж төлбөрийг хотын 1,2,3-р бүсэд харилцан өөр өөр байхаар төлөвлөж байгаа бас авто зогсоолд дагаж мөрдөх шинэ стандартыг боловсруулаад байна

  • Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн RFID технологид суурилсан хяналт удирдлагын системийг нэвтрүүлэх, video management system - ийн бүртгэл удирдлагын системийг хөгжүүлэх зэргээр татвар, оношилгоо, бүртгэл, зөрчлийн хяналтыг цахимжуулж Улаанбаатар хотын зарим нэг авто замыг тодорхой хэмжээнд төлбөртэй болгох замаар тээврийн хэрэгсэл нэг бүрийг хяналттай болгох ажлыг 2 р улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

  • Эдгээр ажлуудын хажуугаар одоо мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалтыг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулна.

Өөрөөр хэлбэл дугаарын хязгаарлалтыг шинээр батлагдсан стандартын дагуу “Бүс” тэмдгээр албажуулж мөрдүүлэх юм. Цаашдаа авто зогсоолын шийдэл, тээврийн ухаалаг системийн үйл ажиллагаа жигдрэх үеэс дугаарын хязгаарлалтыг бүр мөсөн цуцлах төлөвлөгөөтэй байна.

  • Замын хөдөлгөөнийг илүү таатай, илүү эрчимтэй болгох зорилгоор хоёрдугаар улирлаас эхлэх замын тэмдэг тэмдэглэгээний ажлыг өөрчлөн зохион байгуулна. Өөрөөр хэлбэл замын тэмдэглэлд дараах өөрчлөлтүүдийг хийнэ.

Үүнд: Уулзварт орохоос өмнө эргэх үйлдлийг гүйцэтгэх боломжийг, хориглосон гэрлээр уулзварт орж нэвтрэх зогсох шугамыг, уулзвар дотор дагаж мөрдөх шугамыг, явганы гарц дээр явганы хөдөлгөөний урсгалыг тодорхой болгох зэрэг ажлууд ба замын цагаан шугамыг тод байлгах үүднээс байнгын угаалга цэвэрлэгээ хийлгэх, замын будгийн стандартыг хатуу дагаж мөрдүүлэх гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

  • Замын тэмдгийг хөдөлгөөнд оролцогч нарт илүү ойлгомжтой, тод харагдуулах, мөрдүүлэх, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор стандартын дагуу зарим нэг өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байна.

Жишээ нь: Өнгө нь гандаж муудсан тэмдгүүдийг бүрэн солих, нэг шон дээр тухайн орчны 3 хүртэлх тэмдгийг нэгтгэж байрлуулах.

Стандарт журамд нийцээгүй тэмдгүүдийг сайжруулж солих, зүүн гарын эргэлтийг уулзвар бүр дээр мөрдүүлэх гэх мэт.

Үүнээс гадна 2020 онд нийслэлд нийтийн тээврийн олон төрлүүдийг нэвтрүүлэх, сургуулийн автобусны тоог нэмэх гэх олон ажлууд төлөвлөгдөөд байна.

 

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 15 цаг 46 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 16 цаг 23 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 16 цаг 32 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 16 цаг 53 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 17 цаг 4 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 18 цаг 11 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 19 цаг 26 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top