x

Коронавирусийн халдвараас сэргийлэхэд зориулж ЗГНС-гаас 5.5 тэрбум төгрөг гаргажээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 19-ны өдөр хуралдаж, “COVID-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаарх Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшиний мэдээллийг сонсов.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 26 орны 74 мянга 236 хүн COVID-19 вирусээр халдварлаж, 2007 хүн нас барсан (үүнээс 2004 нь БНХАУ-ын иргэн) байна. Монгол Улсад 2020 оны нэгдүгээр сарын 23-наас хоёрдугаар сарын 17-нд Улаанбаатар хот, Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт “COVID-19” вирусний халдвар гарсан улс орноор зорчсон, халуурсан 174 иргэнийг тусгаарлан тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй гэдгийг Шадар сайд мэдээлэлдээ онцолсон.  

Мөн тэрбээр, Засгийн газрын “Шинэ коронавирусний эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Эрүүл мэндийн яаманд эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, хувийн хамгаалах хувцас, хэрэглэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, иргэдэд сургалт, сурталчилгаа явуулах, сэрэмжүүлэг, зөвлөмж хэвлүүлэх зардалд 4.3 тэрбум төгрөг, Хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийн зардалд 1.2 тэрбум төгрөг, нийт 5.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. Мөн урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах салбар дундын төлөвлөгөөг боловсруулж, Улсын онцгой комиссын даргаар батлуулан, хэрэгжилтийг хангаж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор БНХАУ-тай хиллэдэг бүх автозам, төмөр зам, агаарын тээврийн боомтыг хаасан" гэлээ.

Олон нийтийн цахим сүлжээгээр шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх 9 төрлийн шторк, 4 төрлийн зурагт хуудас, амны хаалт хийх болон хэрэглэх аргачлал, зөвлөмжийг нийт 68 телевиз, үүрэн холбооны Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл компаниар дамжуулан 2.5 сая хэрэглэгчид /давхардсан тоогоор/ хүргэлээ. Аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 570 төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албад, мэргэжлийн ангийн нийт 462 гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 13840 хүн, 2045 автомашин, техник хэрэгсэл үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдалд байна. Коронавирусний халдварын сэжиг илэрсэн тохиолдолд нийслэлийн хэмжээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвд 200, Цэргийн төв эмнэлэгт 570 ор дэлгэх бэлтгэлийг хангаж, шаардлагатай тохиолдолд “Асралт мед”  эмнэлгийн 100, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн 60 орыг нөөцөд байлгаж байна. Цагаан сарын баяртай холбогдуулан нийслэлд 312,  аймаг орон нутагт 153, нийт 465 аж, ахуйн нэгж байгууллагын гаргасан үзэсгэлэн худалдаа, зар сурталчилгааг тус тус зогсоож, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх зорилгоор зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр, хүнсний үйлдвэр, цех, зоогийн газар нийт 1585 үйлдвэрлэл, үйлчилгээний газарт холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байна. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулсан 6, цагийн хязгаар зөрчсөн 46, цахим тоглоомын газар ажиллуулсан 21, автомат тоглоом ажиллуулсан 2, нийт 75 зөрчлийг илрүүлжээ.

Засгийн газрын “Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 5 хоногийн цалинтай чөлөө олгох тухай” шийдвэрийг үндэслэн 91 байгууллагын нийт 287 ажилтан, албан хаагчид цалинтай чөлөө олгожээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан стандартын дагуу Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын оёдлын үйлдвэрүүдэд амны хаалтыг оёулах захиалга өгч, 9000 ширхгийг үйлдвэрлэсэн байна.

Улсын онцгой комиссын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Я.Санжмятав, Г.Занданшатар, Ц.Цогзолмаа нар асуулт асууж, үг хэллээ. Гишүүд “COVID-19” вирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад Засгийн газар, Улсын онцгой комисс онцгой анхаарч, зөв менежмент хийн ажиллаж байгааг онцолж байлаа. Түүнчлэн онцгой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдад цалин, урамшууллыг цаг тухайд нь олгох, Засгийн газар шаардлагатай техник хэрэгсэл, хөрөнгийг шуурхай шийдвэрлэж ажиллахыг анхааруулж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 8 цаг 35 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 8 цаг 40 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цаг 44 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 8 цаг 51 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 8 цаг 53 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 8 цаг 58 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 9 цаг 2 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 9 цаг 5 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 14 цаг 22 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 14 цаг 36 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 14 цаг 40 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 14 цаг 43 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 14 цаг 56 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 15 цаг 2 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 15 цаг 4 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цаг 9 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цаг 11 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 15 цаг 17 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 15 цаг 24 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top