x

ОБЕГ-ын харьяа оёдлын цехэд АМНЫ ХААЛТ оёж иргэдийн хэрэгцээг хангана

Улс орон даяар онцгой дэглэм тогтоож коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх ажил, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Хотын дарга С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж эхэллээ.

Хотын дарга С.Амарсайхан өчигдөр Баянзүрх-Налайхын шинэ замд баригдаж эхлэх явган болон дугуйн замын ажлын бэлтгэл ажлыг хангах, замын тэмдэг тэмдэглэгээ, арчилгааг сайжруулах талаар холбогдож албаны хүмүүст үүрэг чиглэл өгч ажиллаад, тэндээс цааш хөдөлж зүүн бүсээс Улаанбаатар хот руу чиглэсэн авто замын хөдөлгөөний хяналтын пост болох Налайхын Оргил худалдааны төвд очиж ажилласан. 

Үүний дараагаар Хотын дарга С.Амарсайхан болон Нийслэлийн газар хэлтэс, агентлагийн дарга нарыг Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй дүүргийн удирдлагууд Дүүргийнхээ Тамгын газрын байранд хүлээн авч,  шинэ төрлийн цар тахал болох халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээлэл, тайлангаа хүргэв.  

Налайх дүүргийн Онцгой комиссын Дарга Ч.Раднаабазар Дүүргийн хэмжээнд Улс, Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын захирамж зэргийг үндэслэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаагаа илэрхийлж, Налайх дүүргийн хэмжээнд амны хаалт буюу маскны хүрэлцээ хангамж дутагдалтай байгааг дурьдаад дүүргийн дотоод нөөц боломжоо ашиглаж маск үйлдвэрлэхээр төлөвлөж байна гэлээ.

Мөн энэ онд Налайх дүүрэгт нийслэлийн төсвөөс 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Тиймээс дотоод зохион байгуулалтын ажлаа эртнээс анхаарч хаврын цагт ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв.

Хотын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн удирдлагууд, албан хаагчдад хандан онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хариуцлагатай хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг сануулав.

Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа цар тахлаас иргэн бүр төрийн засгийн шийдвэрийг биелүүлж хариуцлагатай хандаж эрсдэлийг даван туулах боломжтой гэдгийг тэрбээр онцолов.

Мөн амны хаалт буюу маск зөвхөн Монгол Улсад бус дэлхий нийтэд хомсдож байгаа учраас өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглаж маск үйлдвэрлэх шаардлагатай гэдгийг сануулсан юм. 

"Дэлхий нийтэд хомсдоод байгаа амны хаалтыг дотоод нөөц боломжоо ашиглаж үйлдвэрлэж  хэрэглээгээ хангах хэрэгтэй"

Хотын дарга С.Амарсайхан Налайх дүүрэгт байрлах ОБЕГ-ын харьяа Уул уурхайн авран хамгаалах ангид очиж ажиллав. Учир нь энэхүү аврах ангийн бие бүрэлдэхүүн дотоод нөөц боломжоо ашиглаж  онцгой байдлын ажилтны хувцас оёх оёдлын цех байгуулжээ. Энэхүү оёдлын цех 50 оёдлын машинтай, мөн тэр хэмжээний иргэнийг ажлын байраар хангах боломжтой болжээ.

Хотын дарга "Амны хаалтын хэрэглээ иргэдийн дунд огцом өсөн нэмэгдэж, олдоц муутай байгаа цаг үед иргэд өөрсдөө гарын доорх материалыг ашиглан өөрсдөө амны хаалт хийж хэрэглэх шаардлагатай.

Ийм нөхцөлд ОБЕГ-ын харьяа Уул уурхайн авран хамгаалах ангийн хамт олон та бүхэн шинээр байгуулсан оёдлын үйлдвэртээ амны хаалт оёж иргэдэд нийлүүлэх нь чухал байна" гэв. Тиймээс нэн даруй үйл ажиллагаагаа эхлүүлж, эхний ээлжинд иргэдийн дунд эрэлт хэрэгцээтэй байгаа амны хаалт оёж дүүрэг нийслэлийн иргэдийн хэрэгцээг хангахыг чиглэл болгов.

"Налайх дүүрэгт Хүүхэд залуучуудын хөгжлийн жишиг төв байгуулагджээ"

Хотын дарга С.Амарсайхан үдээс хойш Налайх дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээр зочилж үйл ажиллагаа,  хүүхэд залуусд үзүүлж байгаа үйлчилгээ зэргийг сонирхлоо. Налайх дүүрэгт 12 мянган залуучууд, амьдарч 13 мянган хүүхэд суралцаж боловсорч байна. Тэдэнд чиглэсэн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тухай мэдээллийг дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр Хотын даргад хүргэлээ. 

Тус төв нь:

  • Мэргэжлийн багштай нийт 10 төрлийн дугуйлан, секц хичээллэдэг ба үүнд дүүргийн 174 гаруй хүүхэд хамрагддаг. Хөгжлийн 4 хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд 733 хүүхэд хамрагдаж байна. Дүүргийн хэмжээнд хүүхдийн оролцооны 35 байгууллага байдаг ба үүнд 550 гаруй гишүүд хамрагддаг.

  • Хүүхэд хамгааллын чиглэлээр:

  • Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг илрүүлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллах гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллаж байгаа тухай мэдээллээ.

  • Гэр бүлийн чиглэлээр:

  • Гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн зорилтот өрхүүдээс 112 өрхийн 588 иргэдэд 18 үйлчилгээг тогтмол үзүүлдэг. Одоогоор шинэ төрлийн коронавирус дэгдсэнтэй холбоотой эдгээр өрхүүдэд амны хаалт, гар ариутгагч бодис, амин дэмүүдийг тарааж ажиллаж байна гэв.

  • Залуучуудын хөгжлийн чиглэлээр:

  • “Залуучуудын хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд “Соёлч Налайх” аяныг хэрэгжүүлэн Нийслэлийн иргэний 10 зөв дадлыг түгээх, “Экологич хүүхэд” чуулган хэрэгжүүлэн ажилладаг. Мөн Залуучуудын хөгжлийн жишиг төвийн хүрээнд “Хаан бугуйвч-Хатан сүйх”, “Энх төрөхүй”, “Share office”, Старт ап-залуучуудын гарааны бизнес хөгжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хотын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүдэд хандан хийж хэрэгжүүлж буй ажил үйсдээ эзэн байж, хариуцлагатай, сэтгэлтэй ажиллахыг захив. Түүнчлэн  өөрийн зүгээс шаардлагатай дэмжлэг туслалцааг боломжийн хэрээр үзүүлж ажиллахаа илэрхийлж, Монгол Улсын ирээдүй болсон залуус, хүүхэд багачуудын төлөвшил хандлагыг зөв чиглүүлэх үйлсэд хүчин зүтгэж байгаа залууст амжилт хүслээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 15 цаг 49 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 16 цаг 25 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 16 цаг 34 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 16 цаг 56 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 17 цаг 6 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 18 цаг 13 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 19 цаг 28 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top