x

С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой

Хотын дарга С.Амарсайхан тэргүүтэй харьяа агентлаг, газар хэлтсийн удирдлагууд өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон Засгийн газрын 62 дугаар захирамжийн хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас хамтарсан хяналт шалгалтыг хийж байна.

Хотын дарга С.Амарсайхан хяналт шалгалтын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл тулгарч буй эсэх асуудлаар Налайх дүүргийн Хонхор өртөө дэх шалган нэвтрүүлэх постны албан хаагчидтай өнөөдөр уулзав. 

Шалган нэвтрүүлэх постонд ажиллаж байгаа албан хаагчдын зүгээс өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Улаанбаатар хотруу орж гарч байгаа иргэдэд эрүүл мэндийн үзлэгийг хийж, халдварт өвчнөөс урьчилан сэргийлэх зөвлөмжийг тарааж ажиллаж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-оргил энэ үеэр “Өнгөрсөн шөнийн байдлаар шалган нэвтрүүлэх найман товчоогоор 6500 орчим тээврийн хэрэгслийг шалгаж, шинэ төрлийн халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх 5000 гаруй  зөвлөмж сэрэмжлүүлгийг хүргэж ажиллалаа. Түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил бүртгэгдээгүй.

Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх хоёр өрхийн дуудлага ирж яаралтай түргэн тусламжийг өгч ажилласан. Газар дээр нь очиж албаныхан шалгалт хийхэд иргэд яндангаа хөөлж, үнсээ аваагүй, угаар мэдрэгчийг байрнаас нь хөдөлгөсөн зэрэг зөрчлүүд илэрсэн. Сайжруулсан түлшний хувьд үйлдвэрээс өдөрт 3000-5000 тонн түлш үйлдвэрлэж байгаа, барьцалдуулагч бодис урдаас өдөр бүрт 100-200 тонн ирж байгаа” гэв.

Угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг өрх бүрт тарааж, мэдээлэл өгсөн ч иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй хөнгөн хэлбэрийн хордлогын дуудлага тасрахгүй байгаа аж.

Хотын дарга С.Амарсайхан шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хажуугаар сайжруулсан түлшний нийлүүлэлт, түгээлт угаарын хийн хордлогын асуудлыг орхигдуулж болохгүйг албаныханд сануулаад сэрэмжлүүлэг зөвлөмж мэдээллийг  иргэдэд байнга өгч байхыг холбогдох хүмүүст үүрэг болгов.

Мөн нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх үүргийг нийслэлийн Эрүүл мэндийн газарт өглөө.

Шалган нэвтрүүлэх цэгүүдэд хийгдэж байгаа үзлэг шалгалтаар сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд ХӨСҮТ-н албаныхан ирж тусгаарлах арга хэмжээг авч ажиллах бөгөөд хяналт тавьж байгаа албан хаагчдыг контакт тогтоолгүйгээр эрсдлээс урьдчилан сэргийлэх зохион байгуулалтыг авч ажиллах талаар нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Даваажамьян мэдээлэв.

Мөн цаашид түр байгуулсан шалган нэвтрүүлэх цэгүүдэд орон нутаг болон нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөнд бүрэн хяналт тавьж байгаа учраас нарийвчилсан судалгаа гаргаж албажуулаад, стандартын дагуу цахим системд холбож, бүртгэжүүлэх ажлыг хэрэгжүүлбэл цаашид гэмт хэрэг, зөрчлийн тоо буурах өндөр ач холбогдолтой юм.

Хотын дарга С.Амарсайхан олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилготой хяналт зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагуудын ажиллах боломж нөхцлийг сайжруулахын тулд Цагдаагийн газар, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын байгууллагууд хамтраад хяналтын пост байгуулах байршлаа тодорхой болгоод, судалгаа гаргаж  өгөхийг даалгав.

Баянзүрхийн товчооноос Налайх дүүрэг хүртэлх автозамын дагуу тэмдэг, тэмдэглэгээг хэрхэн байршуулж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра мэдээлэв.

Тэрээр “Одоогийн байдлаар түр замыг нээсэн байгаа учраас хөдөлгөөн зохицуулалтыг хийж аюулгүй байдлыг хангах 170 гаруй тэмдэглэгээг тавьсан байгаа. Замын ажлыг үргэлжлүүлэхэд нийслэлийн зүгээс хамааралтай бүх ажлын бэлтгэл хангагдсан” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт 31 мин УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна 1 цаг 12 мин Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна 1 цаг 14 мин Зинедин Зидан Францын шигшээ багийг дасгалжуулахаар тохиролцжээ 1 цаг 14 мин Сүхбаатарын талбайд "Улаанбаатарын хавар" арга хэмжээ зохион байгуулагдаж байна 1 цаг 16 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан 1 цаг 19 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 20 мин П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв 1 цаг 53 мин Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн "Лхагвын тойм"-д өгсөн ярилцлага бүрэн эхээрээ 15 цаг 1 мин Ираны мөргөлдөөн хөрөнгийн зах зээлийг ганхуулж буй энэ үед санхүүгийн зөвлөхүүд юу гэж зөвлөж байна вэ? 15 цаг 12 мин Лондонд түргэн тусламжийн тэрэгнүүдийг шатаасан хэргийг антисемит үзэлтэй холбоотой үзэн ядах гэмт хэрэг хэмээн шалгаж байна 15 цаг 21 мин AI токенууд шинэ урамшуулал уу, эсвэл зүгээр л бизнесийн зардал уу? 15 цаг 25 мин Илон Маск SpaceX болон Tesla компаниудад зориулан чип үйлдвэрлэх төлөвлөгөөгөө танилцууллаа 15 цаг 29 мин Ираны дайн: Эрэг, арлууд руу нь халдвал Персийн буланг минажуулна гэж Тегеран сүрдүүлэв 15 цаг 32 мин Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн (ABC) ажилтнууд сүүлийн 20 жилд анх удаа ажил хаялт зарлалаа 15 цаг 43 мин Нью-Йоркийн ЛаГуардиа нисэх буудалд зорчигч тээврийн онгоц галын машинтай мөргөлдөж, хоёр нисгэгч амиа алдлаа 15 цаг 45 мин Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 7 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах санал хүргүүллээ 15 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 15 цаг 50 мин Ормузын хоолой дахь Трампын стратегийн өөрчлөлт шүүмжлэл дагуулж байна 15 цаг 51 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top