x

Аварга малчидтай онлайн уулзалт хийж, баяр хүргэжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар, гишүүн М.Билэгтийн хамт энэ жил Монгол Улсын аварга малчин, аварга саальчин цолоор шагнагдсан Баянхонгор аймгийн Баацагаан, Баянлиг, Баян-Өндөр, Бууцагаан, Галуут, Гурванбулаг, Заг, Өлзийт, Хүрээмарал сумын малчин, саальчидтай албан өрөөнөөсөө онлайнаар холбогдож, баяр хүргэжээ.

Онлайн уулзалтад аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон дээрх сумдын удирдлагууд, аварга малчдынхаа хамт оролцлоо. Баянхонгор аймгийн хэмжээнд өвөлжилт хэвийн, цас зуд багатай, цөөн айл зэргэлдээ аймаг, сумдын нутагт отор хийж яваа юм байна. Аймаг, сумын удирдлагууд малчдаа дэмжиж, байнга анхаарал хандуулж байдагт нь аймгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар: "Монгол мал, малчин хоёр бол Монголын баялаг юм. Малчдынхаа хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлэн хүндэлж, жил бүр Аварга малчдыг тодруулдаг сайхан уламжлалтай. УИХ-ын гишүүд нутаг ус, тойргоосоо тодорсон Улсын аваргуудад биеэр очиж хүндлэл үзүүлэн, шагналыг нь гардуулдаг. Энэ жилийн хувьд цаг зуурын хүндрэл үүссэнтэй холбоотойгоор очиж амжихгүй нь. Төрийнхөө шийдвэрийг иргэн бүр даган биелүүлэх үүрэгтэй. Тиймээс та нартайгаа технологийн дэвшлийг ашиглан, онлайнаар уулзаж, мэндчилгээ дэвшүүлж байгаа юм.

Хүн төрөлхтний өмнө тулгарсан сорилт, бэрхшээлийг бид даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр Монгол Улсад корона вирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч сэрэмж илүүдэхгүй. Хүнсний бараа болон эмнэлгийн шаардлагатай хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, зарим бүтээгдэхүүний гаалийн татварыг багасгах, чөлөөлөх асуудлаар дөнгөж сая Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ долоо хоногт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог хуралдуулахаар төлөвлөж байна.

Та бүхэн маань өргөн дэлгэр золгуутаас аль болох татгалзаж, гар утас, дүрст холбоогоор ахмадууд, ахан дүүстэйгээ золгож, монгол ёс заншлаараа мөр зүгээ гаргаж, уул ус, хангай дэлхийдээ сүслэн залбирч, сайхан шинэлээрэй. Ахмадууддаа хүндрэл төвөг учруулалгүй, асран хамгаалахад илүү сайн анхаараарай. Ажил хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлсэн Та бүхэндээ болон Та бүхний гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, нутгийн зон олондоо баяр хүргэж, Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлье. Удахгүй цаг сайхан болж, хорио хязгаарлалт тавигдсаны дараа учран золгохын ерөөл тавья" гэв.

УИХ-ын гишүүн М.Билэгт: "Улаанбаатар хотоос 600-1000 км-ийн алс байгаа малчидтайгаа цахимаар нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байна. 2019 он Баянхонгор аймгийн малчин түмний хувьд амжит бүтээл дүүрэн жил байлаа. Манай аймаг малаа таван төрөл дээр нь өсгөж, нийт малын тоогоороо улсад VI байрт орж, тэмээний тоогоороо II-т, ямаагаараа улсад тэргүүллээ. Арван нэгэн хүн Улсын аварга малчин, саальчин боллоо. Малынхаа төлөө цаг наргүй зүтгэдэг, уйгагүй хөдөлмөрч Та нараараа бид бахархаж байна. Та бүхэн бол нөхөн сэргээгддэг, өсөн үрждэг баялгийг бүтээгчид. Тиймээс Сар шинийн босгон дээр амьдралын аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэлээ.

Энэ жил Баянхонгор аймгийн Баацагаан сумын малчин Ж.Ганзориг, Баянлиг сумын малчин С.Банди, Баян-Өндөр сумын малчин З.Батцоодол, Бууцагаан сумын малчин Б.Магвансүрэн, Галуут сумын малчин Х.Амгаабазар, Гурванбулаг сумын малчин Д.Цэндсүрэн, Заг сумын малчин Б.Лувсанбат, Өлзийт сумын малчин Б.Бат-Олдох, Хүрээмарал сумын малчин А.Батдэлгэр, С.Сумъяабазар нар Улсын аварга малчин, Өлзийт сумын саальчин С.Оюунчимэг Улсын аварга саальчин болсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 16 цаг 51 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 17 цаг 27 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 17 цаг 36 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 17 цаг 58 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 18 цаг 8 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 19 цаг 15 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 20 цаг 30 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top