x

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас явуулах асуулгыг иргэдээс авна

Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенког хүлээн авч  уулзав.

Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко хотын даргыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, халдвар гарсан тохиолдолд яаралтай арга хэмжээ авах зорилгоор нийслэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад цахимаар буюу таблет дэлгэц ашиглан асуулга явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Тэрбээр “Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын зүгээс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан тус асуулгад идэвхтэй оролцох, үнэн зөв мэдээлэл өгөхийг уриалах, мөн асуулга авах үеэр иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэх болно. Бидний ажлыг нийслэлийн зүгээс дэмжиж хамтарч ажиллахыг хүсч байна” гэв.

Хотын дарга С.Амарсайхан “Нийслэлийн удирдлагууд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлж байна. Тун удахгүй Монгол үндэсний сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан хөдөө, орон нутаг нийслэлийн хооронд хөдөлгөөн идэвхтэй болдог. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд иргэдийн дунд асуулга явуулж, эрүүл мэндийн тандалт хийхийг нийслэлийн зүгээс дэмжих болно” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбатаар ахлуулсан ажлын хэсэг автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас явуулах асуулгыг зохион байгуулж ажиллахаар болов. Үүний тулд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад тухайн иргэний орж гарсан мэдээлэл болон машины дугаараар мэдээлэл бүртгэгдэх аж.

Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар байлцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 8 цаг 39 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 8 цаг 43 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 8 цаг 47 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 8 цаг 51 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 9 цаг 13 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 9 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 9 цаг 49 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 9 цаг 56 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 10 цаг 24 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 16 цаг 26 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 17 цаг 52 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 18 цаг 4 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 18 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 18 цаг 49 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Уржигдар 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Уржигдар 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Уржигдар 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Уржигдар 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Кристофер Ноланы трауматай Одиссей Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин
Top