x

Төрийн үйлчилгээг цахимаар авах нь олон талын АШИГТАЙ

Томуу, томуу төст өвчлөл болон шинэ төрлийн коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр нийслэлээс олон арга хэмжээ авч ажиллаж байна. 

Иргэн та төрийн үйлчилгээ авах гэж заавал төрийн байгууллага явахаас илүү мэдээллийн технологийн дэвшилтэт системүүдийг ашиглан цаг зав, мөнгөө хэмнэх боломжтой юм.

Өөрөөр хэлбэл, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимаар доорх хувилбараар авах боломжтой.

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn систем ашиглан иргэн та автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой.

Мөн үйлчилгээг ухаалаг утасны “Smartcar” аппликейшн болон Татварын ерөнхий газрын https://e-tax.mta.mn/,  https://itax.mta.mn/home цахим хуудас ашиглаж авч болно.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард

2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард

3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард

4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард

5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

"Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн eservice.ulaanbaatar.mn портал"

Уг порталаар нийслэлийн 7 байгууллагын 51 үйлчилгээг цахим хэлбэрээр хүлээн авч байгаагаас гадна өргөдөл гомдол хүлээн авах, үйлчилгээний төлбөрийг цахимаар төлөх, үйлчилгээний шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үнэлгээ өгөх, өргөдөл гомдол, санал хүсэлт өгөх, үйлчилгээний хоног хугацаа шат дамжлагыг багасгах зэрэг олон давуу талтай.

Иргэдээс төрийн үйлчилгээний талаар ирүүлсэн санал, гомдол, хүсэлтэд үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас хариу өгөх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилго бүхий “Check my service” гар утасны аппликэйшн. Тус аппликэйшныг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал, хүсэлтийнхээ холбогдох зураг, баримт материалаа хавсарган хэзээ ч хаанаас ч илгээн богино хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой.

Гаргасан өргөдөл, гомдлыг зохих ёсны байгууллагууд шийдвэрлэсний дараа тухай гомдол гаргасан иргэнд утсаар нь холбогдож хариуг өгөх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 16 цаг 53 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 17 цаг 29 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 17 цаг 38 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 18 цаг 0 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 18 цаг 10 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 19 цаг 17 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 20 цаг 32 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top