x

МАН засаглахад заавал нэг банк ДАМПУУРДАГ...

Тэд Капиталаас өмнө Хадгаламж банкийг тавиад туучхаж билээ. Ер нь бол дээрэмдчихсэн юм. Тухайн үеийн НАМЗХ-ны залуучууд, өдгөөгийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар энэ хэрэгт нэр холбогдож, “Бүгд найрамдах”-аа уншуулж явсан түүхтэй. МАН-ын лидерүүд хэдэн “бацаан” өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр, хамгийн гол нь хувь өгөлгүйгээр бүхэл бүтэн банк тоночихсонд нь ихэд хилэгнэж, анхан шатны шүүхээс У.Хүрэлсүх нарт ял оноож байв. Гэвч удалгүй хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Бодвол ах нараа аргадаж, ахиухан барьц бариа биз. Хадгаламж банкнаас 14 тэрбум төгрөг хулгайлсан хэрэгт Чимидцэрэн гэх нягтлан залуу найман жилийн ял аваад л өнгөрсөн. Улс мөнгө ч үгүй, банк ч үгүй хоцорсон доо.

Өнөөдөр энэ түүх Капиталын дампуурлаар давтагдаж байна. Харин нөгөө бацаанууд эрийн цээнд хүрч албан тушаал нь ч томорчихсон учраас намынхаа гишүүн “Капиталын” гэгдэх Б.Ундармааг хэргээс сугалж үлдээгээд зүв зүгээр явж байсан хоёр хүнийг чирч авчраад хэрэг тохох гээд үзэж тарж байна. Ойрд АТГ-ынхан ийм сэргэлэн цовоо эрч хүчтэй ажиллаж байхыг харсангүй. Спорт загасчлалын түвшинд загас, жараахай мэтхэнийг шоглож суудаг тэдэнд томхон тул барьсан мэтээр өөрсдийгөө пи ар-дах боломж гарч ирсэнд магнай хагартал баярлаж байгаа сурагтай.

Сталины хэлсэнчлэн “Зүйл анги нь байхад эзэн нь олдоно” гэх зарчмаар ажиллаж байгаа тэд хэд хэдэн ноцтой алдаа гаргаж эхлэв. Жишээлбэл, 2012-2016 онд НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан энэ дөрвөн жилд Нийгмийн даатгалын санг түүхэндээ байгаагүй их буюу 268 тэрбум төгрөгийн хүүгийн ашиг ажилуулсныг баривчилсан хойноо л мэджээ. Уг нь Нийгмийн даатгаын сангийн 238 тэрбум төгрөгийг Капитал банкинд тавиад туучихсан хүмүүсийг барьж хорих үүрэг авсан хүмүүсийг андуураад 268 тэрбум төгрөг олж ирсэн хүнийг нь барьчхав. Бантаж, ичсэндээ заавал 30 хоног хорьж шалгана хэмээн гүрийх нь тэр.

Үүнээс гадна 2013 онд Капитал банктай гэрээ байгуулж, НДС-гийн хөрөнгийг байршуулсан гэдэг үндэслэлээр Ц.Уртнасан, Д.Чулуунчимэг нарыг буруутгаж байгаа бололтой. Ингэхдээ тухайн үеийн Сангийн хуйн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нарыг хамтад нь хэрэгт татахаа мартчихаж. Учир нь, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хамтын шийдвэрээр банкуудад хэдэн төгрөг хадгалуулахыг шийддэгийг АТГ-ынхан мэддэггүй бололтой юм. Ер нь бол 1995 оноос хойш НДС-гийн хөрөнгийг банкуудад байршуулж мөнгө хүүлж ирснийг, 2000-аад оноос хойш Капитал банкинд НДС-гийн мөнгө байршиж эхэлснийг, үе үеийн НДЕГ-ын дарга, Нийгмийн хамгаалал, Хууль зүй, Сангийн сайд нарын хамтын шийдвэрээр эл асуудлыг шийдэж ирснийг одоо л ойлгох гээд байх шиг.

Тэрчлэн 2013 онд Ц.Уртнасан нарын байгуулсан гэрээ 2017 оноор дуусгавар болж өдгөөгийн Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, сайд асан Н.Номтойбаяр, мөнөөх л Хууль зүйн сайдаа хийсээр буй Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, НДЕГ-ын дарга Зоригт, ЭМНДГ-ын дарга Зоригт нар тэрхүү гэрээг шинэчлэн байгуулах хамтын шийдвэр гаргаснаас үүдэлтэйгээр Капитал банкинд 238 тэрбум төгрөг тавиад туучихсаныг ойлгож эхэлсэн гэж найдъя.

Олон улсын эрх зүйн талаас нь харж үзсэн ч үйлчлэх хугацаа нь дууссан гэрээг шинээр сунгана гэдэг шинээр гэрээ баталсанд тооцогддог зүйл. Тийм учраас хариуцлага нь Ц.Уртнасан нарын хугацаа нь дууссан цөөн хэдэн гэрээг сунгаж, шинээр ихэнх гэрээг нь байгуулсан хүмүүс буюу 2016 оноос хойш энэ салбарыг удирдаж байгаа хүмүүст хамааралтай. Өөрөөр хэлбэл, 2012-2016 онд ажиллаж байсан хүмүүсийн хийсэн гэрээ үүргээ гүйцэтгэж, улсад 268 тэрбум төгрөгийн ашиг өгч, тэр хугацаанд мөнгийг нь хадгалж байсан банкуудаас нэг нь ч дампуурсангүй.

Энэ хэрэгт С.Чинзориг, Ц.Нямдорж нараас гадна заавал ч үгүй хамжигчаар татагдах ёстой нэг субъект бол Монголбанк. Түүний удирдлага асан Н.Баяртсайхан. Учир нь, Монголбанкнаас Капитал банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайланг хийж, НДЕГ, ЭМДЕГ-т ирүүлэх ёстой. Энэ үүргээ хангалттай биелүүлж чадсан уу, үгүй юу гэдгийг шалгах ёстой. 2018 оныг хүртэл Монголбанкнаас Капитал банкийг “Ямар ч асуудалгүй.

Цэвэр” хэмээн мэдэгдсээр байсан нь хардаж болох хамгийн том шалтгаан. Хэрэв Монголбанк ажлаа сайн хийсэн бол 2017 онд л Капиталын асуудал эвгүйтэж байгааг илрүүлээд анхны шаардлагаар НДС-гийн хөрөнгийг татаж авч болох байв. Харамсалтай нь, Монголбанкны удирдлага, НДЕГ, ЭМДЕГ-ын дарга нар, салбарын сайд нь ч хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлсэнгүй.

Үүгээр зогсохгүй НДС-гийн 104 тэрбум төгрөгийн 54 тэрбумыг нь хадгаламж хэлбэрээр бус харилцах дээр сул байлгаж, олж болох олон тэрбум төгрөгийн хүүгийн ашгийг Капитал банкинд тавиад өгчихсөн байна. Нийт дүнгээр нь харвал 335.3 тэрбум төгрөгийг хадгаламж, 358.8 тэрбум төгрөгийн харилцах дансанд сул хаяжээ. Ийм их хэмжээний мөнгийг харилцах дансанд байлгах ямар ч шаардлагагүй. Хуульд заасан ёсоор тэтгэвэр, тэтгэмж тавихад зориулсан 100 орчим тэрбум төгрөгийг банкуудын харилцах дансанд үлдээж, бусдыг нь хадгаламж хэлбэрээр байршуулж, НДС-гийн хөрөнгийг арвижуулах үүрэгтэй юм.

Эс үйлдэл гэж хэлж болох энэ шалтгаанаар л Чинзориг, Алтанхуяг, Зоригт нарыг улсад их хэмжээний хохирол учруулсан гэдгээр яллахад хангалттай. Тэд Ц.Уртнасан шиг ажилласан бол 268 тэрбумаас ч илүү орлогыг олж болох байв. Зориуд санаатайгаар улсыг хохироосон энэ үйлдэлд нь хариуцлага заавал тооцох ёстой. Тэгэхээр Чинзориг нар Капитал банкинд НДС-гийн 238 тэрбум төгрөгийг алдаад зогсохгүй, олж болох их хэмжээний ашгаа ч тавиад туусан байгаа юм.

Өнөөдөр ийм хүмүүсийн толгойг илээд ажлаа хийсэн шиг хийсэн хүмүүсийг буруутгаж байгаа нь увайгүй гэхэд дэндүү увайгүй бөгөөд 1937 оны хэлмэгдүүлэлтээс дутахгүй улстөрийн хэлмэгдүүлэлт юм. Ц.Уртнасан нар хэзээ нэгэн цагт цагаадах нь тодорхой шиг хэргийн эзэд нэг л өдөр ял шийтгэлээ хүлээж, улстөрийн хэлмэгдүүлэлтэд оролцсон хууль хяналтынхан ч зохих шийтгэлээ хүлээх нь ойлгомжтой билээ.

Т.Тэнгис

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.46.252)
    Новшнууд
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Zochin (66.181.186.187)
    AN zasaglahad ulsaaraa dampuurahaa shahdag
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 2 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 20 цаг 17 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу...
Top