x

Шинээр баригдах "Чингис хаан" музейн үзэл баримтлалыг баталлаа

Хүн төрөлхтний хоёр дахь мянганы хөгжлийн үйл явцад онцгой хувь нэмэр оруулсан цөөн хүмүүний нэг Чингис хаанаар нэрлэсэн музей байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол 2019 онд гарсны дагуу Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус музейн үзэл баримтлалыг баталлаа.

Чингис хаан музей нь Монголын анхны төрт улс Хүннү эзэнт улсаас эхлэн монголчуудын төрт ёсны голомт ХХ зуунд дахин сэргэх хүртэлх цаг үеийн түүхийг хамрах юм.

Тодруулбал, Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Кидан, Хамаг Монгол, Их Монгол Улсын хаад язгууртныг гол мөхлөг болгон авахын зэрэгцээ Манж Чин улсын үед тэмцэж явсан эрэлхэг баатрууд, ХХ зууны эхэнд Монголын тусгаар тогтнолыг сэргээсэн Чингис хааны угсааны ноёд, язгууртны түүхийг харуулсан танхимуудтай байх ажээ.

Уг музей нь ашгийн төлөө бус соёл, боловсрол, шинжлэх ухааны байгууллага байх бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь сан хөмрөгийн цуглуулга, үзүүллэг үйлчилгээ, Чингис хаан судлалд үндэслэнэ гэж музейн үзэл баримтлалд дурджээ. 

Монголын хаад язгууртны түүхийг танин мэдүүлэх музейг байгуулах нь үндэсний үзлийг сэргээж, эв нэгдлийг бэхжүүлэх, хүүхэд, залуусыг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, бүс нутаг, олон улсад түүхээ үнэн зөвөөр таниулах боломж, хөшүүрэг гэж үзэл баримтлалд онцолжээ. 

Түүнчлэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар жуулчдын тоог нэмэгдүүлэх, олон улсын өндөр төвшний үзэсгэлэнгүүдийг Монгол Улсад зохион байгуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Байгалийн түүхийн музейн суурин дээр Чингис хааны музейг барих юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Холбоотой нийтлэл: "Чингис хаан" музейн долоон давхар барилгын 60 хувийг үзмэр, зүүлэг эзэлнэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 16 цаг 53 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 17 цаг 29 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 17 цаг 38 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 18 цаг 0 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 18 цаг 10 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 19 цаг 17 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 20 цаг 32 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top