x

Д.Чойжамц: Гандан хийд шашны ажлаа хэнээр ч заалгахгүй хийнэ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц цаг үеийн асуудлаар сүсэгтэн олон, ард иргэдэд хандсан мэдээлэл хийлээ.

Тэрээр "XVII дугаар жарны Төмөр хулгана жил гарч байна. Сар шинэ бол цаг хугацааны үргэлжлэл юм. Урьд нь ямар жамаар, ямар амжилт гаргаж сайн сайхан явсны үргэлжлэл юм. Жаргалтай, сайхан амьдралын суурь шалтгаанаа тавьж чадсан бол хулгана жилдээ дажгүй байна гэж бодох хэрэгтэй. Шашин номын талаас сүсэг бишрэлтэй хүмүүс олон бий. Иймд үүнийг тооцож, харгалзаж үзэх ёстой.  

Энэ жил сайхан жил гарах янзтай, манайхан зурхайг хэрэглэж, он тооллоо тооцоолж, өдөр гаригаа тодорхойлдог уламжлал ч байдаг. Ялангуяа цагаан сар монголчуудын уламжлал, шашинг тодорхойлдог.

Цагаан сарын баяраар хуучин жилийнхээ хамгийн сүүлчийн өдрийг буюу битүүний өдрийг сайхан тэмдэглэж, идээ будаагаа засаж, урьд хань нөхөд, найз нөхдөө урьж ёсолдог. Энэ өдөр бол 365 хоногийн хамгийн сүүлийн өдөр учраас бид өнгөрсөнд ямар байснаа дүгнэдэг цаг.

Мөн амьд сэрүүн байснаа тэмдэглэж, шинэ жилдээ цэвэр оръё гэсэн утгатай. Жилийн эхний өдрийг элбэг дэлбэг хангалуун тэмдэглэх нь тэр жилдээ энэ байдлаа алдахгүй байх санааг агуулдаг.

Цагаан сар бол монголчуудын эвлэрэл зохицол, жаргалтай сайхан амьдралын энх зонхи нь байдаг. 

Энэ жил хөгшчүүдэд гайгүй зурагдсан, залууст хатуу, нялхаст анхаарууштай жил. Энэ жил дээдсүүдэд ширүүн, жилийн дунд талд бүр ширүүн тиймээс ажилж хөдөлмөрлөж байгаа хүмүүс зөв сайхан ажил хийхгүй бол энэ жил хэцүү байх зурлага харагдаж байна.

Жилийн дунд үедээ бороо хур багатай байх ч сүүл үеээсээ хуртай байх тул тариа ногооноо бүтэн авч чадна. Мал сүргийн сайн анхаарах жил. Зурхайгаар магадлаад өөрийгөө зөв авч чадвал бие, хэл, сэтгэл гурваа зөв авч яваа хүнд энэ мэдэгдэхгүй.

Дэлхий даяар аймшигтай ханиад, томуу гарч. 700 жилийн тэртээ судар дээр сарьсан багваахай нь зураг тавиад энэ амьтнаас үүссэн хижиг өвчин гарна гэсэн байдаг. Энэ үеэд ямар уншлага уншиж, ямар үрэл хийх, эм уух, утлага хийх гээд заавар байдаг. 

Зөв зүйлийг алгаа хавсран зөвшөөрөх хэрэгтэй. Засаг төрийн шийдвэрийг дагаж, гурван сая хүний нэг шүү дээ гээд бусдыг бодож, анхааралтай байх хэрэгтэй. 

Гэхдээ монголын ард түмний мянган жил тэмдэглэсэн уламжлалт баярыг Засгийн газар цуцална гэвэл хүмүүст эвгүй байж магадгүй. Эвтэйхэн үгээр хэлэх хэрэгтэй. 

Ийм цаг үе ирж ханиад томуу гарна гэж хэлсэн ихэс дээдэс, хувилгаан хутагт, далдын мэдлэгтнүүдийн номууд дотор заалттай байгаа номуудыг унших, үрэл, утлагыг хийж ард түмэнд зүүлгэх нь бидний ажил. 

Бид ийм ажил хийдэг. Бид зааврын дагуу хөдөлж байгаа.  Бидэнтэй ижил шашинтай улсуудад ямар арга хэмжээ авч байгааг судалж байна. Юу ч гэсэн бид сүсэгтэй улс учраас үрэл утлагуудыг хийж тараах, гандан хийдэд ирж буй хүмүүст арцаар утах ажлуудыг хийнэ. Энэ бол шашны ажил, хэнээр ч заалгахгүй хийнэ. Ард түмний шалгарсан аргыг бүгдийн нь хийж үзэх хэрэгтэй.

Энэ өвчин намдахаар цагаан сарын ном, уншлага заслыг тусгай лам гарган уншиж өгнө.

Бид сүсэглэсэн, үнэхээр хүссэн хүнд нь л энэ үрэлээ хүргэнэ ээ. Аль болох олон хүн цуглуулахгүй байхаар шийднэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (202.126.89.85)
    Хятадууд Буддын шашны уламжлалт сургааль эмчилгээг хүлээн зөвшөөрч Түвдээс үрэл энэ тэрээ авчраад хэрэглэж л байна шүү дээ манайд л худлаа цэцэрхсэн хэт хэнээт хүмүүс үндэслэлгүй дайрч давшлаад байгаа болохоос юм мэддээгүй тэнэгээ гайхуулсан боловсролтой гэх хүмүүс л их болждээ
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • Монгол (192.82.70.66)
    өвгөд дээдсүүд минь сүжиглэсээр ирсэн, сайн сайхнийг дагуулаж, муу бүхнийг зайлуулж байдаг бурханы шашинаа шүтнэ.хэнээр ч заалгахгүй
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • СОЛОНГОТ БАЛДАН (64.119.25.148)
    Шарын шашины гандан хийд монгол улсын энэ орчин цагт утгаа алдаж хэрэггүй гэдгээ харуулсаар байгаагийн бодит илэрхийлэл нь гадны улсын Хрестийн сүм 499 болоод байхад Буддагийнх 296 сүм байна шүү дээ, Тэгэхлээр аль ньч аврвгчид биш харин манайх бол мөлчигчид шүү дээ.
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
    • Адилхан
      Адилхан. Христийн сүм ч өлөн ходоодтой хүмүүст тусалж тоглолтоо хийж байгаа. Ялгаа байхгүй аль аль нь гадны л юм. Хэрэгтэй хүндээ хэрэгтэй, хэрэггүй хүндээ хэрэггүй.
      2020 оны 02 сарын 15
  • Зочин (202.126.88.184)
    Зуд болоход нохой тараглана Зовлон ирэхэд лам баяжина гэж зүгээр нэг хэлсэн үг биш бололтой
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
  • ТОМ ТОЛГОЙ (203.91.115.48)
    ТӨР ТӨРИЙН ТАРХИН ДЭЭР ДЭВСЭЛДЭГ ШАШИН ГЭЖ ЮУ БАЙХАВДЭЭ ХАМБАТААН.
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
  • Zochin (192.82.72.107)
    ВИРУСЫН ХАЛДВАРААР ТААЛАЛ ТӨГССӨН ЛИГДЭН ХУТАГТ ХААН. Лигдэн хаан нь их Монгол улсын хаан ширээнд суусан Чингис хааны удам, Боржигин овгийн сүүлчийн хаан юм. Тэрээр бурхны шашныг Монголд дэлгэрүүлэх үйлсэд маш их хувь нэмэр оруулж олон сүм дуган бариулж, Бурханы шашны хөлгөн их судар 108 боть “Ганжуур”-ыг орчуулуулан, алтан үсгээр барлуулах ажлыг гардан зохион байгуулжээ. Гэвч түүнийг хүйтэн цаг агаар, алтан удмын цус, шашин ном, шидэт үрэл нь авраагүй ба тэрээр 43 насандаа Variola major/Variola minor гэгч ВИРУС-ээр үүсгэгддэг Цагаан цэцэг өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзсэн юм. / арц хүж, үрэл рашаан бүгдийг нь хэрэглээ биз.../ Вирусын халдвар нь онцгой нөхцөд байдал тул та бүхэн зөвхөн олон улсын зөвлөмжийн дагуу вирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваарай. Олон хөлийн газар явахаас татгалзаарай. Ямар ч сармистай үрэл үрэл эсвэл арц хүж вирусыг устгаж, халдвараас сэргийлж чадахгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Вирус Лигдэн хааныг ч өршөөгөөгүй юм чинь таныг ч бас өршөөхгүй байж мэднэ.
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
  • "төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэнэ" гэж үндсэн хуулинд оруулуулсан хүн ингэж хэлэхгшй байлгүй дээ... (66.181.188.199)
    зочин
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
  • Жил болгон хар хошуулж байдаг муухай лам нар тэрэнд муу энэнд сайн жил гэж ямар юм байдаг юм бэ. Тийм л мундаг бурхадтай бол засчихаач. Мөнгө авах гэж л худлаа хар хошуулж хүмүүсийг айлнадаг биз (202.126.89.52)
    Яана даа
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
  • Монгол хүн (64.119.23.203)
    Гандан хийд бол завхарсан газар!!!!!! Хүний төлөө л юм бол кассаа хаагаад мөнгө төгрөг авалгүйгээр хүнд засал ном хийж болцгоо л доо! Тэгвэл лам болох хүний тоо эрс багасна! Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шашинг биш шинжлэх ухааныг нэгдүгээрт тавьсан гэдгийг онцлон хэлье!
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
    • Дэм
      Дордос, ядаж яваа хүнд бол сэтгэлийн дэм өгнө шүү дээ. Тэгэхээр бас л хэрэгтэй гэсэн үг. Хөгжилтэй улсууд ч католик, буддын сүмдээ мөргөж л байдаг.
      2020 оны 02 сарын 15
  • Зочин (139.5.219.153)
    Ер нь бол энэ өвчинд сүжигтэй нь итгэл бишрэлтэй хүмүүс л үлдэнэ шүү гэж би боддог.яагаад гэвэл итгэл төгс хүмүүсийн дархлаа сайн байх магадлалтай
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (139.5.219.153)
    Сайн байна уу. Бид нэг юманд туулширхаараа муу юм байсан сайн ч юм байсан дандаа муу талаас нь ярьж харах юм. Үрэл авах нь авна л биз авахгүй нь байна л биздээ.
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (192.82.72.107)
    Зуд болоход боохой тоолно. Зовлон болоход лам баяжин гэдэг үг ч ортой л хэлц байна. Энэ ламхай орлого ашигаа бодоод улайрч ухаанаа гээж байгаа аваад үнэн төрхөө харуулав
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
  • Эмээ (64.119.21.174)
    Үрэлтэй үрэлгүй амьдарнаа, Бохир заваан гараараа базаж хийсэн үрлээ тараах гээд байхын...Гандан Уб хотын хамгийн бохир заваан орчин. Гандангаа ер угааж цэвэрлэхгүй, гандангаас л вирүс гарна даа
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
    • Заваан
      Бохир завааны хувьд айхтар заваан шүү. Дан залхуу хүмүүс шавилан суудаг болохоор аргагүй.
      2020 оны 02 сарын 14
  • Баярбилэг (202.9.46.185)
    Үрэл утлага хайрлана уу
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
  • Л.Оюунцэцэг (66.181.161.116)
    Энэ үрэл утлагаа яааж хаанаас авах вэ
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
  • Л.Оюунцэцэг (66.181.161.116)
    Энэ үрэл утлагаа яааж хаанаас авах вэ
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 8 цаг 40 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 8 цаг 44 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 8 цаг 47 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 8 цаг 52 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 9 цаг 14 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 9 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 9 цаг 50 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 9 цаг 57 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 10 цаг 25 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 16 цаг 27 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 17 цаг 53 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 18 цаг 5 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 18 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 18 цаг 50 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Уржигдар 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Уржигдар 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Уржигдар 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Уржигдар 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Кристофер Ноланы трауматай Одиссей Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин
Top