x

Агаарын чанарыг сайжруулах бүс түүнд мөрдөх журам шинэчлэх тухай асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Агаарын чанарыг сайжруулах бүс түүнд мөрдөх журам шинэчлэх тухай асуудлыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулав. 

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэхдээ агаарын бохирдлын түвшин, Засгийн газраас баримталж буй бодлого, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын шийдвэр зэргийг үндэслэн тогтоодог.

“2020-­­2021 онд мөрдөгдөх Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэхдээ Багануур, Багахангай, Налайх дүүргийн агаарын бохирдлын түвшин, дүүргийн удирдлагын саналыг үндэслэн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулах санал оруулж байна.

НИТХ-ын 2019 оны “Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” 25/21 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Хан-Уул дүүрэг, Налайх дүүргүүдийн хороод хуваагдаж, шинээр 17 хороо байгуулагдсан тул тус хороодыг бүсэд хуваарилах шаардлага гарсан. Мөн Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1377 дугаар захирамжаар Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэн 41964 айл өрхийг 4кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлсэн. Эдгээр үндэслэлээр “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийг дөрвөн бүсэд хуваах саналыг гаргаж байна” гэж нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал онцолж хэллээ.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, Агаарын чанарыг сайжруулах бүс түүнд мөрдөх журамд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналаа хэлж, холбогдох албаны хүмүүст тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөв.

Мөн хуралдаанд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны явц, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулгыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр хүргэлээ.

Улаанбаатар хотын суурьшлын бүсийн нийт 35206 га талбайгаас 6711 га талбай нь барилгажсан хэсэг 9752 га талбай гэр хороолол байна. Үүнээс 1540 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Төлөвлөлтөд нийт 162000 хүн ам, 40000 айл өрх хамрагдаж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 7/29, 12/43, 14/02 дугаар тогтоол, 2014 оны 19/23 дугаар тогтоол, 2018 оны 12 дугаар тогтоол, 2019 оны 161 тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх 26 байршил, 78 хэсэгчилсэн талбайг баталсан. Тус батлагдсан 26 байршил, 78 хэсэгчилсэн талбай нь 16630 нэгж талбар бүхий 1540 га газрыг хамарч байгаа бөгөөд гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг эзэлж байна. Одоогийн байдлаар батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 79239 айлын орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдсөн байгаа аж.

Хотын захирагч С.Амарсайхан: “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг илүү идэвхжүүл, гэрээ байгуулсан компаниудыг хариуцлагажуулах ажлыг яаралтай зохион байгуулж ажиллах шаардлагатай. Холбогдох албан тушаалтнууд энэ ажилд онцгой анхаарч ажилла” хэмээлээ.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, дараагийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр болов.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 16 цаг 53 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 17 цаг 29 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 17 цаг 38 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 18 цаг 0 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 18 цаг 10 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 19 цаг 17 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 20 цаг 32 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top