x

Монгол, Чехийн эрдэмтэд хамтран таван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлнэ

Профессор Карел Шулманны удирддаг Чехийн геологийн албаны литосфер судлалын төв болон Ондржей Лексийн удирддаг Карлын их сургуулийн байгалийн шинжлэх ухааны факультетийн петрологи, геологийн бүтцийн хүрээлэнгийнхэн БНЧУ-ын Чехийн Шинжлэх ухааны сангаас (Czech Science foundation) Монголын эрдэмтэдтэй нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжийг олгох таван жилийн буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэхээр болжээ. 

“Супер тивүүдийн хөгжлийн үе шатанд шинэ царцдас үүсэх үндсэн хүчин зүйл" төсөл нь 47 сая чех кроны (5 тэрбум 530 сая төгрөг) санхүүжилттэй. 

Бүс нутгийн хувьд Монгол Улсын нутаг дэвсгэр, БНХАУ-ын хойд хэсэг болон ОХУ-ын зүүн өмнөд хэсгийн нутаг дэвсгэрийг хамарсан судалгаанд чиглэгдэж байгаа юм. Монгол Улс энэ төсөлд гол үүрэг гүйцэтгэх бөгөөд Монгол Улсын ШУА, Улаанбаатар хотын техникийн дээд сургуулиуд хамтарсан судалгаа хийх, ажилчдаа солилцох, Монголын докторуудыг БНЧУ-д сургах түүнчлэн юуны түрүүнд хоёр орныхоо геологийн сайн туршлагыг олон улсын хэмжээнд таниулах боломжуудыг олгох хоёр талын гэрээнүүдээрээ тус төсөлтэй холбогдож буй. 

Өмнө нь гарсан үр дүнгүүдээс харахад Чех Монголын судлаачдын хамтран хийсэн судалгаанууд нь Дэлхийн хувьслын явц дахь тивийн өсөлтийн механизмыг ойлгоход чухал нөлөө үзүүлэх магадлалтай.

Чехийн геологчид Монгол Улсын геологийн ордуудын газрын зураглал хийхэд ихээхэн хувь нэмрээ оруулснаас гадна 60-аад оны үед хамгийн том зэс молибдений ордыг Эрдэнэтэд нээж илрүүлсэн.

1999-2013 онуудын хооронд БНЧУ-ын зүгээс Монгол Улсад 4 сая орчим америк долларын хөгжлийн төслийг Монгол Улсын сонгогдсон нутаг дэвсгэр дээрх геологийн газрын зураглал хийж, эдийн засгийн потенциалыг тооцоолох, Эрдэнэтэд хүрээлэн буй орчны аудит хийх гэх мэт чиглэлүүдээр хэрэгжүүлж ирсэн.

Монголын Ашигт малтмал газрын тосны газарт ойролцоогоор 4,000 км2 нутаг дэвсгэрийг хамруулан хийсэн 1:50,000, 1:100,000 машстаб бүхий 87 газрын зургийг хүлээлгэн өгчээ. 

Эх сурвалж: БНЧУ-ын ЭСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 17 цаг 58 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 18 цаг 35 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 18 цаг 44 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 19 цаг 6 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 19 цаг 16 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 20 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 21 цаг 38 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top