x

Гандан, хийд зэрэг 1680 ААН-д олон хүн цуглуулахгүй байх мэдэгдэл хүргүүлжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр сар шинийн баярыг угтаж хийсэн шалгалтын дүнг танилцуулж байна. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 789 ААН, иргэнд хүнсний аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдэгдэл хүргүүлжээ.

Коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор гуравдугаар сарын 2-ны хүртэл бүх шатны боловсролын газар, үзвэр, үйлчилгээ, интернэт тоглоомын үйл ажиллагааг зогсоосон.

Энэ шийдвэрийн дагуу мөн зочид буудал, спортын ордон, заалнуудад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай мэдэгдлийг гандан, хийд, шашны байгууллага болон 1680 аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн байна.

Түүнчлэн нийтийн тээврийн автобусуудын цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажиллагаанд хяналт тавин, баар цэнгээний газрын 00:00 цаг хүртэл ажиллах нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг зөрчсөн хэд хэдэн баар цэнгээний газарт зөрчлийн хэрэг үүсгэжээ.  

Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: “Нийслэлийн Засаг даргын А/108 тоот захирамжаар 2020 оны нэгдүгээр 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 11-ний өдрийн хугацаанд баар цэнгээний газрыг 00:00 цаг ажиллуулах чиглэл дээр нийт 539 газар хамтарсан хяналт хийсэн.

Шалгалтаар Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутагт байрлах баар болон Сонгинохайрхан дүүргийн хүнсний дэлгүүрт 00:00 цагаас хойш согтууруулах ундаа худалдаалж, үйлчилж байсан зөрчлийг арилгуулж, арга хэмжээ авсан. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор томоохон зах худалдааны төвүүд, үйлчилгээний байгууллагуудад ариутгал халдваргүйжүүлэлт явуулж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 17 цаг 59 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 18 цаг 36 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 18 цаг 45 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 19 цаг 7 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 19 цаг 17 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 20 цаг 24 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 21 цаг 39 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top