x

Эдийн засгийн байнгын хороо 20 удаа хуралдаж, 42 асуудлыг хэлэлцжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 7-ны өдөр 2019 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайлангаа танилцуулав.

Тайлан хуралд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар болон ажлын албаны холбогдох албан тушаалтнууд оролцов.

Тус байнгын хороо намрын чуулганы хугацаанд 20 удаа хуралдаж, 42 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, хуулийн 3 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 9 төсөл, олон улсын гэрээ, хэлэлцээрийн 6 төслийг тус тус  хэлэлцэж, 33 санал, дүгнэлт, 2 танилцуулга, 46 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар албан тушаалтныг томилох, чөлөөлөх 5 асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргасан болохыг Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулсан юм.  

Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хэрэгжилтэд хяналт тавих, чиглэл өгөх зорилгоор Байнгын хорооны 14 тогтоол баталсан байна. Байнгын хорооны 9 ажлын хэсэг байгуулан 31 удаа хуралдаж, 4 танилцуулга, санал, дүгнэлтийг бэлтгэж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн гэв. Эдийн засгийн байнгын хорооны ажлын албанаас Улсын Их Хурлын даргын захирамжийн төсөл 2, Улсын Их Хурлын дарга, гишүүдийн захиалгаар боловсруулсан хууль, тогтоолын төсөл 2, байнгын хорооны даргын оролцсон 10 удаагийн уулзалт, ярилцлага зохион байгуулжээ.

Хууль тогтоох үйл ажиллагаа, Байнгын хороо нь эрхлэх асуудлын хүрээнд эдийн засгийн бодлогын чиглэлээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолууд зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

Салбарын зохицуулалтын үр ашгийг сайжруулах чиглэлээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуулийн төслийг хэлэлцсэн талаар Ж.Ганбаатар гишүүн танилцууллаа. Түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон гадаад зээлтэй холбогдсон нийт 6 хэлэлцээрийн төслүүдээр санал, дүгнэлт гарган холбогдох Байнгын хороодод хүргүүлжээ. 

Байнгын хороо намрын чуулганы хугацаанд Авто замын тухай хуулийн хэрэгжилт болон Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар тус тус ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан талаар Байнгын хорооны дарга мэдээлсэн. Энэ хугацаанд Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэнээс тус байнгын хороонд ирүүлсэн 86 албан бичиг, 168 өргөдлийн хариуг тухай бүр нь шийдвэрлэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 25 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 29 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 33 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 9 цаг 40 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 9 цаг 43 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 9 цаг 47 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 9 цаг 51 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 9 цаг 55 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 11 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 25 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 29 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 33 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 15 цаг 46 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 15 цаг 51 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 15 цаг 54 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цаг 58 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 1 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 6 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 14 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top