x

"Хоёр орны худалдаа, эдийн засгийг хөгжүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжиж ажилна"

Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Японы ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн 3-р нарийн бичгийн дарга Мураками Мэй, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар байлцав.

Уулзалтын эхэнд Хотын захирагч С.Амарсайхан Монгол Улсыг сайн мэддэг, манай улсад чин сэтгэлээсээ элэгсэг дотно ханддаг, Японы шилдэг дипломатч Элчин сайдаар томилогдсонд баяртай буйгаа илэрхийлээд, цаашид Монгол, Японы стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй болохыг онцлон хэллээ. Тэрбээр “Хоёр улсын хооронд стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, боловсрол, соёл зэрэг олон салбарт өргөжиж байна. Цаашид Улаанбаатар хотын засаглалыг хөгжүүлж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах бодолтой байна” гэв.

Элчин сайд Кобаяши Хироюки хотын Захирагчид түүнийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахад бэлэн байна хэмээн хэллээ. Тэрбээр “Цаашид хоёр орны худалдаа, эдийн засгийг хөгжүүлж экспортыг дэмжиж ажиллах шаардлагатай байна. Тиймээс бизнес эрхлэгчдийг дэмжих харилцан үр ашигтай ажиллах бодолтой байна” хэмээлээ.

Уулзалтын үеэр Хотын захирагч Улаанбаатар хотод өрнөж байгаа бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй дурдаад цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд ноён Кобаяши Хироюкиг санал ирүүлж харилцан үр ашигтай хамтарч ажиллахаар ярилцлаа.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Кобаяши Хироюки өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.

Тэрбээр, 1987-1989 он Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд 3 дугаар нарийн бичгийн дарга, 2005-2008 онд ЭСЯ-ны Дэд тэргүүнээр тус тус томилогдон ажиллаж байжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 17 цаг 59 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 18 цаг 36 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 18 цаг 45 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 19 цаг 7 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 19 цаг 17 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 20 цаг 24 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 21 цаг 39 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top