x

Том дарга Оюун-Эрдэнийн аархлын уг сурвалж

Амарсанаа эмч коронавирустай тэмцэх Хятадын үйл хэрэгт биеэр очиж туслахаа мэдэгджээ. Энэ мэдэгдэл ЗГХЭГ-ын дарга Оюун-Эрдэнийг ихэд хилэгнүүлсэн бололтой.

“Монгол ялна” гэдэг Оюун-Эрдэнэ дарга уурандаа, “Хятадад тусална” хэмээн “попрох” Амарсанааг “попорсон тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгана” гэсэн шүү утгатай үгээр “заналхийлэв”. Ийнхүү өдгөө Монголд “попрох” нь ч эрүүгийн гэмт хэрэг болдог болж байгаа бололтой.

Тэсэлгүй ам алдсан Оюун-Эрдэнэ даргын энэ заналхийллийн цаана, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өөрийн зоргоор шийддэгтээ эрдсэн том даргын аархал “гэрэлд цохиуллаа”. Тодруулбал; хэн нэгний үйлдлийг, зоргоороо, гэмт хэрэг мөн эсэхийг шийддэг; гэмт хэрэг мөн гэж үзвэл ямар хэлбэрийн гэмт хэрэг болох зэргийг “би шийднэ” гэсэн том даргын аархал явж байгаа юм. Амарсанаагийн попорсон нь “гэмт хэрэг мөн болох бөгөөд, бүр эрүүгийн гэмт хэрэг” хэмээн Оюун-Эрдэнэ дарга үзэж байгаа бололтой.

Зүй нь ардчилсан нийгэмд хэн нэгний гаргасан үйлдлийг гэмт хэрэг мөн эсэхийг зөвхөн хууль шийднэ. Тухайн хүний үйлдэл гэмт хэрэг хэмээн хууль “сэжиглэвэл” түүний хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа зөвхөн хуульд захирагдаж явна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа нь хуулийн дагуу, хуульд нийцэж, хуулийг зөв хэрэглэн явагдах ёстой агаад үүнд хяналт тавих нь прокурорын үндсэн үүрэг!

Хэрэв зээ хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь хуулийн үг үсгийг зөрөөд, хуульд захирагдахгүй явбал тэр ажиллагааг прокурор шууд таслан зогсоож, хэргийг хэрэгсэхгүй болгох хуультай. Прокурор энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд, шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой!

Ингэснээр л шүүх эрх мэдэл, иргэнийхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлүүлж байгаа нь тэр!

Харин, дарангуйлагч (тоталитари,эсхүл автротари) нийгэмд хэн нэгний гаргасан үйлдлийг гэмт хэрэг мөн эсэхийг чухамдаа том дарга л дур зоргоороо шийддэг. Тухайн хүний үйлдлийг том дарга гэмт хэрэг хэмээн үзээдхвэл хуулийн байгууллагууд шууд ажиллан, мөрдөгчөөс прокурорт, прокуророос шүүх дамжуулан буруутгасаар хөөрхий иргэнийг гэмт хэрэгтэн болгон ял оноон шийтгэнэ.

Цэдэнбалын бодлогыг шүүмжилж үгээ чөлөөтэй хэлснийх нь төлөө Лоохууз гуайн орон гэрийг хурааж аваад хөдөө цөлж байв. Тэгээд ч Цэдэнбалын сэтгэл ханаагүй тул, дахин мөшгөн эрүүгийн хэрэг үүсгэж, дээрээс даалгавар авсан прокурор, шүүх түүнийг хийгээгүй хэрэгт тулган, хилсээр ялласан юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд бус, том даргад л захирагдана. Социализмын үед хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа ёс төдий байсны учир шалтгаан ийм.

Ямар сайндаа “Хүү чинь эрүүгийн хэрэг үйлдсэнсэн бол аргалах байлаа, улстөрийн хэрэг учраас яадаг ч арга алга!” хэмээн, Солженицыны ном орчуулсан оюутан Баабарыг шоронд хорьчихоод том дарга “хуцаж” байлаа шүү дээ!

Дарангуйлалын үед; мөрдөгч, прокурор, шүүх гурав бол ердөө л том дарга нарын даалгаварыг гүйцэлдүүлэн иргэнээ ялладаг конвейер юм. Ийм конвейерыг гартаа атгасан том дарга нар тун цадиггүй аархуу байдаг.

Том дарга нар уурлахаараа, жирийн иргэнээ “гэмт хэрэгтэн!”, “нийгмийн дайсан!”, “эсэргүү”, “шоронд хатаана!”, ”нутаг цөлнө!” гэж заналхийлэн зандчина. 

Намайг нөхөдтэйгөө нийлэн 1988 онд, ардчиллыг шаардсан ухуулах хуудас наасны минь төлөө “аав, ээжийг чинь шоронд хатаана!”,“чи өөрөө цаазаар авах ялтай!” энэ тэр гэж заналхийлж байсан юм шүү.

Социализмын үеийн том дарга нарын аархалыг өдгөө Оюун-Эрдэнэ нар сэрээж байгаа. Ингэлгүй яахав. Шүүх эрх мэдэл эргээд том дарга нарын гарт орсон шүү дээ. Монгол Улсын прокурор, шүүх нь өнөөдөр Үндэсний Аюулгүй Байдалын Зөвлөлийн мэдэлд хуулиар шилжчихээд байгаа.

Тэгээд л Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд, Засгийн Газрын Хэрэг Эхлэх Газрын дарга Оюун-Эрдэнэ нар ээлж дараалан, сэтгэлд нь эс нийцэх хэн бугайг ч гэмт хэрэгтэн мэтээр “зарладаг” болсон.Ийн гэмт хэрэгтэн мэт үзэгдсэн хүмүүсийн нэг нь эмч Амарсанаа болжээ.

Төрийн зүтгэлтэн гэдгээ Оюун-Эрдэнэ мэдэхгүй юм.Тэгээд тавьтаргүйтэж Монголын гадаад бодлогын нэгэн эрхэм зарчмыг “чацга”-аар нялж орхилоо.

Аль дэлхийн хоёрдугаар дайнаас Монгол Улсын гадаад бодлогод; манай улсад тусалсан хэнд ч, тэдэнд хүндрэл тохиолдвол эргэж бололцооныхоо хирээр тусалдаг ёс зүйтэй зарчим тогтсон байдаг.

Дэлхийн хоёрдугаар дайнаар монголчууд Зөвлөлтийн дайчдад мал, хөрөнгө, мөнгө цуглуулан туслаж байснаар эл хүмүүнлэгийн бодлого эхэлсэн. Түүнээс хойш өнөөг хүртэл жудагтай гадаад бодлогоо монголчууд тууштай барьсаар яваа юм. 

1988 онд Зөвлөлтийн Арменд маш их сүйтгэлтэй газар хөдлөлт (25000 гаруй хүн амь алдаж, 140000 орчим хүн гэмтэж бэртсэн) болоход гамшиг нэрвэгсэн хүмүүст туслах хөдөлгөөн манайд өрнөж байсныг бидний үеийхэн сайн мэднэ.

1990 оны үед Зөвлөлт хэмээх тэжээгчээ алдчихаад эдийн засгийн тун хүнд байдалд орчихсон байсан монголчуудын гол хандивлагч байсан япончуудад, 1995 оны Кобегийн газар хөдлөлт (6,500 хүн ам үрэгдэж 200000 гаруй барилга байшин нурсан), Фукушимагийн цунами (16000 гаруй хүн амь үрэгдсэн) зэрэг аймшигт гамшиг тохиоход Монголын засгийн газар,иргэд нь тэдэнд эрвийх дэрвийхээр туслаж байв.

Хятадын Сычуанмужид болсон аймшигт газар хөдлөлт (87,587 хүн амь үрэгдэж,374,643 хүн гэмтэж бэртсэн) -ийн үеэр мөн л тусламжийн хөдөлгөөн өрнөсөн юм.

АНУ, Европын Холбоо тэргүүтэй орнуудаас терроризмтэй тэмцэж,энхийг сахиулах үйл ажиллагаа явуулахад Монгол цэргээ илгээн тэнхээгээрээ гуравдагч хөршүүддээ туслав. Гуравдагч хөршийн улс орнууд монголчуудыг эдийн засгийн хямралаас гарахад байнга тусалж ирсэнийг бид мартаагүй юм. Одоо ч энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээсээр буй.

Ер нь Монгол Улсын гадаад харилцаанд, тамхины хэрэгт орооцолдсон новшийн шуналтай цөөхөн дипломатууд л сэв суулгаад байгаа болохоос биш, дэлхийд хамгийн жудагтай гадаад бодлого барьдаг улсын нэг нь бол Монгол Улс яах аргагүй мөн билээ.

Гэтэл, монголчуудын жудгийн илэрхийлэлийн болсоор эмч Амарсанаа санаачлага гаргахад, засгийн газрын сайд байж Оюун-Эрдэнэ тавьтиргүйтэхийн хэрэг юу байна? Нэг иргэн нь “попорсон” ч байсан сайд Оюун-Эрдэнэ адгаад байхдаа яадаг юм бэ? Оюун-Эрдэнэ өөрөө монголын популистуудын “ноён оргил” мөн биз дээ? Түүнийг манай залуучууд “ноён популист” хэмээн нэрлэдэг биш билүү?

Ухань уруу Амарсанааг оруулах эсэхийг Оюун-Эрдэнэ шийдэхгүй биз дээ? Эсхүл Хятадад зорчих визийг Оюун-Эрдэнэ олгодог болсон юм уу? Гэх мэтээр эгдүү хүрмээр олон асуулт бий.

Ямар ч байсан сайд хүн гэхэд гадаад харилцааны асуудал дээр тун утга учиргүй тавьтаргүйтлээ. Үнэндээ манай сайд “би бүхнийг мэднэ!” хэмээх том даргын сэрсэн аархалаа л нууж чадсангүй дээ.

Энэ аархал газар авах тусам, үг хэлэх эрх чөлөөгөө эдэлсэн олон хүн гэмт хэрэгтэн болохнээ! Тийм учраас “ноён популист”-ыг даврааж болохгүй дээ?!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (96.51.169.163)
    Батүүл үнэнийг өгүүлжээ.
    2020 оны 02 сарын 12 | Хариулах
  • Хүк (64.119.17.26)
    Бүлт үсэрэхээс өөр юм хийдэгүй новш дуугай 50 оноо мөрөөдөөд хэвтэж байвал дээр дээ
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.126.88.235)
    Uuchilaarai mongolchuud bid tusch uguumur hvmvvs.gewch hiatadaas haraat baidag heden ofshorch hulgaich tuslana biz.eh oronch mongol hvn 1000 1000 n jilshuluulj horlogdoj ywj baij yu gej tuslah yum.
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Zochin H (27.123.213.131)
    bitgii hutsatsgaa ta nar ene zaluugiin entei duugarj ch chadahgvi yum hiij ch chadahgvi muusain novshnuud mini bidnii nvdiig neej bgaa tsuuhun hunii neg shvv yadagch bsan mongol hun muusain gadnii holitsnuud mini amaa hamhiad ataarhaad horoo bodood suuj bai ta nar yuch chadahgvi dee vheech mongolchuud ene zaluud hairtai
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
    • Тэнэг
      Хуцна биз
      2020 оны 02 сарын 11
iШинэ мэдээ
Японы Оцүчи хотод ойн түймэр гарч, 1000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж байна 12 цаг 47 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” боллоо 12 цаг 49 мин Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассамблей Истанбул хотод боллоо 12 цаг 50 мин ОХУ-аас шатахуун, Казахстан улсаас түүхий нефть нийлүүлэхээр тохиролцлоо 12 цаг 52 мин Сүүний салбарын бодлого, цаашдын арга хэмжээний талаар хэлэлцлээ 12 цаг 53 мин Хэнтий аймагт зам тээврийн ослын улмаас 26 хүний амь нас хохирчээ 12 цаг 55 мин Азийн элсний наадмаас жюү жицүгийн тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртлээ 12 цаг 57 мин Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төслийн удирдах хороо хуралдлаа 12 цаг 57 мин Бага насны хүүхдэд өдөр бүр 15 минут ном уншиж өгвөл тухайн хүүхдийн IQ 6-10 хувиар нэмэгддэг 12 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 15 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 15 цаг 33 мин Монгол Улсын махны экспорт 85 мянган тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоолоо 15 цаг 34 мин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсүүдийг есөн дүүрэгт байршуулж, үйл ажиллагааг нь цахимжуулна 15 цаг 35 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 15 цаг 36 мин Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарын эцсийн шатны борлуулалт эхэллээ 16 цаг 56 мин Монгол, Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ 16 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав 16 цаг 59 мин Дархан-Уул аймагт орон сууцны барилгын ажил 50 хувьд хүрээгүй бол захиалга авахыг хориглов 17 цаг 1 мин Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа 17 цаг 3 мин МҮБХ-ноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь гарлаа 17 цаг 4 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top