x

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирлаар Л.Амар томилогдлоо

Монголын Банкны Холбоо (МБХ)-ны Гүйцэтгэх захирал, Ерөнхий нарийн бичгийн даргаар Лхагвасүрэнгийн Амар томилогдлоо.

Л.Амар нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуульд 1997 онд элсэн орж, 2001 онд эдийн засагч, менежер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсч, 2001–2003 онд Монголбанкны Тамгын газарт гадаад харилцааны мэргэжилтэн, 2003–2005 онд Бүртгэл тооцоо, мэдээллийн технологийн газарт Дэлхийн Банкны санхүүжилттай “Төлбөрийн системийг шинэчлэх дэд төсөл”-д төслийн зохицуулагчаар ажилласан.

Төслийн хүрээнд Монгол Улсад үндэсний төлбөр тооцооны нэгдсэн системийг бий болгох ажил хийгдсэн бөгөөд үүнд, Төлбөр тооцооны төв байгуулах, Банк хоорондын сүлжээний дэд бүтцийг байгуулах, Их ба Бага дүнтэй гүйлгээг бодит цагийн горимд шилжүүлэх, Картын гүйлгээний свичийн систем байгуулах болон Эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг ажил хийгдсэн.

Тэрээр Люксембургийн Их Вант Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, 2005–2006 онд Люксембургийн Санхүүгийн Сургууль, Нью–Йоркийн Их Сургуулийн хамтарсан хөтөлбөрт суралцаж, банк санхүүгийн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй төгссөн.

Эргэж ирээд Монголбанкинд Хяналт шалгалтын газарт Хянан шалгагчаар 2010 он хүртэл ажилласан ба ажиллах хугацаандаа хадгаламжийн даатгалын тогтолцоо, банкны зохистой засаглал, деривативын бүртгэл, банкны зөвшөөрөл олгох, банкны ажилтны ёс зүй гэх мэт асуудлаар эрх зүйн орчныг бий болгох, нэр бүхий банкинд зайнаас болон газар дээрх хяналт шалгалт хийх зэрэг ажлыг хариуцаж байсан.

Л.Амар нь Азийн Хөгжлийн Банкны (ADB) Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газарт 2011–2019 онд эдийн засагчаар ажиллаж, тус банкны Монгол Улсад хэрэгжүүлэх стратеги, бизнес төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг үнэлэх, макро эдийн засгийн нөхцөл байдалд шинжилгээ хийж хэтийн төлөв гаргах, тулгамдаж буй асуудлаар бодлогын зөвлөмж гаргах, техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлэх зэрэг чиглэлд ажиллаж байв. Монголын Эрх зүй–Эдийн засгийн ухааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр 2016 оноос хойш ажиллаж байна.

Өнгөрсөн 4-н жилийн хугацаанд МБХ-ны Гүйцэтгэх захирал, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Үнэнбат ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа салбарын мэргэжлийн холбооны чиг үүргийг хэрэгжүүлж, зохицуулагч байгууллагуудтай хамтын ажиллагааг зузаатгаж, банкны салбарын хууль эрх зүйн зохицуулалтыг оновчтой болгоход гишүүдийнхээ дуу хоолойг нэгтгэн хүргэж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлсэн төдийгүй нийт гишүүн банкуудын эрх ашгийг эн тэнцүү хамгаалан, бодлогын асуудалд зарчмын саналаа тусгаж, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн юм.

Монголын Банкны Холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 17 цаг 59 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 18 цаг 36 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 18 цаг 45 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 19 цаг 7 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 19 цаг 17 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 20 цаг 24 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 21 цаг 39 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top