x

Манай улс Антрактид тивд зургаан хүн амьдрах ОРОН СУУЦ бариулж байна

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн тэргүүлэх профессор, шинжлэх ухааны доктор, туйл судлаач Л.Дүгэржавыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

Туйл судлаач Л.Дүгэржав “Антрактид тивд Монгол Улс судалгааны бааз байгуулахад БОАЖЯ-наас санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллаж байгаад талархаж байна. Анх 1959 онд 2059 он хүртэл Антарктидын олон улсын гэрээг үзэглэсэн учир тус тив 2059 он хүртэл хэн нэгний эзэмшил болохгүй. Одоогоор 54 орон судалгаа хийж байгаагаас 29 нь л судалгааны бааз байгуулсан. Манай улсын хувьд Ливингстон аралд судалгааны бааз байгуулж, геологийн зураглал хийн, цаг уурын автомат станц суурилуулж, зургаан хүн амьдрах орон сууц бариулж байна” хэмээн ярилаа.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Монгол Улс Антарктидын олон улсын гэрээнд нэгдэж судалгааны бааз байгуулсан цөөн орны тоонд багтаж байгаад баяртай байна. Антракид тивд судалгааны бааз байгуулна гэдэг тус тивд өөрийн гэсэн газартай болж байна гэсэн үг. Тиймээс БОАЖЯ цаашид эрдэмтэд та бүхний хийж буй ажлыг дэмжиж ажиллана” гэв.

Антрактид тив нь дэлхийн хуурай газрын 10 хувийг эзэлдэг, 15 сая ам/км газар нутагтай. Дунджаар 2,400 метр зузаан мөсөөр хучигдсан, дэлхийн цэвэр усны нөөцийн 80 орчим хувийг мөс хэлбэрээр хадгалдаг. Монгол Улс Антарктидын олон улсын гэрээнд 2015 нэгдсэнээр судалгаа хийх эрхтэй болсон юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 17 цаг 59 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 18 цаг 36 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 18 цаг 45 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 19 цаг 7 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 19 цаг 17 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 20 цаг 24 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 21 цаг 39 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top