x

Ирэх сард “Гарцаараа гарцгаая” аяныг өрнүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 5-нд хуралдаж нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын 2019 оны нөхцөл байдал, цаашид шийдвэрлэх шаардлагатай ажлын саналын тухай ярилцжээ. 

Өнгөрсөн онд зам, тээврийн ослын дуудлагын тоо болон ослын улмаас амиа алдсан хүний тоо цөөрсөн үзүүлэлт гарсан байна. Харин хотын захын гэрэлтүүлэг, дэд бүтэц муутай дүүргүүдэд зам тээврийн осол, гэмт хэрэг багасахгүй байгаа юм.

Өнгөрсөн жил зөрчил гаргасан жолооч нарт бэлэн бусаар 35 орчим тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Үүнээс 15 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн бол 20 орчим тэрбум төгрөгийг зөрчил гаргагчид эргүүлэн төлөөгүй гэнэ.

Иймд энэ мөнгийг яаралтай төвлөрүүлж, цаашид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд зарцуулах шаардлагатай байгааг Тээврийн цагдаагийн албаныхан мэдээлсэн юм. 

Мөн хяналтын камерын тоог нэмэгдүүлж, гэрлэн дохионуудыг гэрэлтүүлэгтэй болгох гэх мэт ажлыг хийх шаардлагатай байгаа аж. 

Энэ хүрээнд Зам тээврийн осол, гэмт хэргийг бууруулах ажлын хүрээнд улс орон даяар “Гарцаараа гарцгаая” аян өрнүүлэхээр болсон байна. Хорио цээрийн хугацаа дууссаны дараа аяныг эхлүүлэх юм. 

Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнд хяналт сайжирсан дүн гарчээ. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 17 цаг 58 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 18 цаг 34 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 18 цаг 43 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 19 цаг 5 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 19 цаг 15 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 20 цаг 22 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 21 цаг 37 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top