x

Нийтийн тээврийн хэрэгсэлд өдөрт хоёр удаа ариутгал хийж байна

Нийслэлийн Засаг даргын үүрэг чиглэлийн дагуу Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнөөдөр нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээг тогтмол хийх, өнгөрсөн хугацаанд хийсэн шалгалтын талаар ажлын хэсгийхэнтэй уулзав.

Хуралдаанаар нийтийн тээврийн үйлчилгээний газраас үйлчилгээнд явж байгаа автобусны жолооч нар маск тогтмол зүүх, гар ариутгагч тогтмол хэрэглэх, автобуснуудад өдөрт хоёр удаа тогтмол цэвэрлэгээ, ариутгал хийх, автобус дотор халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг байршуулах зэрэг ажлуудыг өдөр бүр тогтмол хийж байгааг мэдээлэв.

Б.Отгонсүх: "Нийслэлээс нийтийн тээврийн халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ, ариутгалын явцыг өдөр бүр шалгаж, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Мөн вирусын заавар, зөвлөмжийг байршуулсан байгаа. Өдөрт хоёр удаа ариутгалыг хийж ажиллаж байна. Харин энэ ажилд хариуцлаггүй хандаж байгаа автобусны компанидад газар дээр нь асуудлыг шийдэж ажиллаж хэрэгтэй. Учир нь нийтийн тээврийн автобус бол хамгийн эрсдэлтэй авто тээврийн хэрэгсэлд ордог. 

Өнөөдрийн байдлаар хөл хориог тодорхой хэмжээгээр хязгаарлаад байгаа боловч тав дахь өдрийн байдлаар 358000 мянган зорчигч давхардсан тоогоор зорчсон гэсэн мэдээлэл байгаа. Тиймээс нийтийн тээврийн  өдөр тутамдаа ариутгалыг сайн сахиж ажиллаарай” гэв.

Ариутгал, халдваргүйжүүлэлт болон цэвэрлэгээ сулхан байгаа автобус компанидуудад хариуцлага тооцох, ариутгал, цэвэрлэгээгээ сайн хийж байгаа компаниудын ажлыг илүү сайжруулах чиглэлээр үүрэг, даалгавар өглөө. НМХГ, НОБГ, нийтийн тээврийн салбар 24 цагаар ажиллаж байна.

Мөн нийтийн тээврийн автобусны жолооч нар болон зорчигчдод ариун цэвэр болон халдваргүйжүүлэлтийн талаар зөвлөмжийг өгчээ. Түүнчлэн иргэн бүр хувийн ариун цэвэрээ сайн сахин гадуур маск зүүж явж, ЭМЯ болон бусад байгууллагаас өгч буй зөвлөмжийг сайн хэрэгжүүлэхийг анхааруулж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 17 цаг 58 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 18 цаг 35 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 18 цаг 44 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 19 цаг 5 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 19 цаг 16 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 20 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 21 цаг 38 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top